Saturday, October 31, 2009

Зурагнууд


2009 оны 10-р сарын 21-ны өдөр

Өглөөний мэнд хүргэе. Өөрөө өөртөө юм уу даа. Ажлын цагаас хэдхэн минут хумсалж байгаад блогтоо салхи оруулаадхая.

Хобби

Хүн бүр өөрийн дур сонирхолдоо хөтлөгдөн ямар нэг зүйл хийхийг хобби гэж хэлээд байх шиг байгаам. Жишээлбэл, марк цуглуулах, ном унших, дэмий тэнэх, дэлгүүр хэсэх, хоол хийх, хүн зодох, хүүхэн эргүүлэх... Хэхэ. Зарим нь их гачин юм.

Миний хувьд ерөнхийдөө интернет л гол хобби байлаа. Харин сүүлийн үед миний ид сонирхож яваа нэг хобби бол гэрэл зураг. Анх л 95 оны хавьцаа хятад хальсны аппаратаар зураг авч байлаа. Чиглүүлээд л дарж байсан байхдоо. Хобби болж хөгжиж ирсэн үе нь саяхнаас. Уруу татсан этгээдийг эндээс олж болно.

Мэдээж хэрэг про түвшинд зураг авах нууцхан хүсэл эрмэлзэл байгаа ч тийм амар эд биш юмаа. Дээр нь ямар ч хамаагүй аппарат байгаад ч бүтэх эд биш юм. Сайн дуран, сайн аппарат, бусад...

Ингээд блогтоо гэрэл зураг гэсэн булан нээж өөрийнхөө авсан зурагнуудаас оруулж байхаар шийдэв. Өөрийнхөө авсан зурагнуудаа Фликрт тавьж байгаа.

Танилцуулга


Зээ хөө би нэгэн сайн эр болж хэдэн өгүүлбэрээр өөрийгөө танилцуулъяаа.

Яг 29 жил 8 сарын өмнө энэ дэлхийн зовлон жаргалыг ямар ч байсан 29 жил 8 сар эдлэхээр улаан нялзрай амьтан УБ-н тоосноо мэндэлсэн нь миний бие байжээ.

Цаашид хичнээн жил амьдарч юухэн хээхэн хийхийг бурханаас зааж зөвлөж тооцсон зүйл байхгүй ч аль болох олон жил орчлонгийн шар шороог бужигнуулах хүсэлтэй байгаа билээ. Үүний тулд яг өнөөдрөөс эхэлж явган аялал, гүйлтийн спортоор хичээллэнээ л гээд хэлцэн байгаа.

Өндрөөшөө 1780мм, уртаашаа 100-100-100 хавьцаа ч сүүлийн үед голын тоо жоохон нэмэгдэх хандлагатай. Угаасаа сүүлийн 5 жил огцом нэмэгдэж байгаа л даа. Төрөх үеийн биеийн жин 3200гр байсан бол одоо даруй 85000гр болж нэмэгдсэн... Уг нь 8-н ард 4 тэг дээр зогсоочуул санаанд нийцэх гээд байдаг.

Гадаад байдал Үс хүрэн, Нүд хүрэн, Арьс бор - зундаа бол бараг хар..., Шүд шаравтар... одоохондоо яг нарийн хэмжүүрээр тогтоогоогүйэ. Аав ээжээс заяасан бурханлаг чих, Азийн цээжинд орших нүүдэлчин овгийн навтгар хамар миний нэрийн хуудас...

Дотоод байдал: Ороо бусгаа,

Оршин суугаа газар: Арал улсын арал хотын арал дүүрэгт амьдардаг. Мөн арлын сургуульд сурдаг.

Гэр бүлийнн байдал: Ар гэрийн алтан багана, аавтайгаа адилхан алаг үр хамтдаа 3уул ...

Гадаад дотоод харилцаа: Өмнөх бичлэгт байгаа шиг сургуулийн мэйл хаяг, Яахуу, Халуун мэйл, Жмэйл зэрэг нь өдөр тутмын харилцаа холбооны түлхүүр. Үүний хажуугаар Нүүрний ном, Сайнуу5, Биймоо зэрэг СНС сайтуудад бүртгэлтэй долоо хоногт болий сардаа нэг шалгадаг. Биймо нь арай илүү идэвхтэй. Аан тийм нэмээд хэлэхэд уг нь бол би софтбанк-н утас барьдагийн... Даанч долоо хоногт их л бол нэг удаа утсаа цэнэглэдгээс болж бараг хүмс ярихаан байсаан. Миний буруу биш.



хүүү... Ингээд 2 дахь амьсгаа авалт руу орсон тул энэ удаад түр дуусгая.

Аан тийм Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Гарчиг бичих албагүй...

Би болон ойр дотны зарим танил нөхдийн хувьд интэрнэт, интэрнэтэд холбогдож болох ямар нэг төхөөрөмж нь амьдралын салшгүй хэсэг болжээ. Өөрийн өдөр тутмын амьдралын хэмнэлээс товчхон сийрүүлье.

Wednesday, October 28, 2009

Анхны ...

Өмнө нь Банжиг.нэт дээр блог нээсэн боловч маш их гацдаг, ямар нэг анхааруулга сануулгагүйгээр нууц үг өөрчилдөг зэрэг олон шалтгааны улмаас энд нүүж ирлээ.