Tuesday, November 24, 2020
Шаал дэмий
Дэлхий ертөнц эргэдгээрээ эргэж, нарыг тойрон хоосон орчинд жингүйдсээр. Харин бидний үе энэ насандаа дахиад тохиохгүй ч байж мэдэх хор уршигтай, үр дагавартай байж мэдэх, дурсамж дүүрэн эсвэл огт дурсамжгүй нэгэн жилийг давах гэж зорьсоор. ХорьХорь он гарчихвал бүх зүйл сайхан болчих юм шиг энэ жилд л бүх бурууг нялзааж явна. Нэг бол айж учир тоймгүй ийш тийш зугтаах, нэг бол гэртээ нам сууж хоригдох гэсэн үндсэн 2 төлөв байдалд үнэндээ оршиж байна.
...Зарим нь байгалиасаа ч үүсэлтэй гэх, зарим нь вирусологийн дайн ч гэх. Одоо бол аль ч тохиолдол нь байсан ялгаагүй. Чухал зүйл нь бид ямар өчүүхэн гэдгээ л мэдэрсэн тэр момент. Ийм тохиолдолд амьдралд юу чухал вэ? Бид амьд үлдэж чадах уу. Дэлхий даяараа вакцин үйлдвэрлэхээр уралдаж байна. Хор хохиролтойгоор даван туулах өрсөлдөөн. Зарим нэг нь мөнгө хийнэ мэдээж.
Манай улсын хувьд хэдий хүн ам цөөхөн ч оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтээр бусад улсаас хоцрохгүй байх боломж бий. Яг л энэ мөчид өөрийн сонгосон мэргэжлээ ямар чухал болохыг мэдэрч байна. Бид 3 хүнийг эдгээж чадахгүй ч 3 сая хүнд нөлөөлөх алхамыг хийж чадна.
Эцэст нь энэ өвчин ч, түүний шийдэл нь ч глобальчлалын үр дүн.
Энэ бичлэг юун тухай гэнэ үү
Шал дэмий
Tuesday, July 14, 2020
Зуны аялал
"Жилд нэг удаа, урьд өмнө хэзээ ч байгаагүй газарт байгаарай." (Далай Лам)
Зуны зугаалгаар өөрсөддөө л томхон аялал төлөвлөөд долоо хоногийн турш бэлтгэл ханган байж аялалд явж ирснээ тэмдэглэн үлдээж байна. Энэ удаад Улаанбаатар - Өвөрхангай - Архангай - Завхан - Увс - Хөвсгөл - Булган - Улаанбаатар маршрутаар 3300км яваад ирлээ.
Өдөр 1. Улаанбаатар, Элсэн тасархай, Хархорин, Хотонт 410км
Зам зууртаа Элсэн тасархайд буудаллаад Хархорин хотын Эрдэнэзуу хийдээр дайрав. Хотонт сум өнгөрөөд майхан барьж хоносон. Замд саад байхгүй засмал замаар давхилаа.
Өдөр 2. Архангайн Цэцэрлэг хот, Янгирын хөшөө, Тайхар чулуу, Чулуутын хавцал, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур 250км
Өглөөны цайгаа уучаад Цэцэрлэг хоттой танилцав. Аялалд гарахаас өмнө бага хүү шингэн баагаад байсан болохоор Архангайн Олдох бариачийн утсыг олж толгойг нь бариулав. Цааш зам зуур Янгиртай хад, Тайхар чулуу, Чулуутын хавцал, Хоргын тогоо орж үзлээ. Оройдоо Тэрхийн цагаан нуурын урд хэсэгт антенны хажуугийн амралтанд буудаллав. Байшин нь жижиг 2 ортой хирнээ үнэтэй байсан.
Замын хувьд Цэцэрлэг хотын хойд даваа шороон замтай байсан. Хотоос гарахын өмнөхөн постонд хоггүй аялцгаая уриан дор хогны хар уут машин бүрт өгч байсан. Хоргын тогоо ороход засмал замаас Архангайн Тариат сумаас хойшоо Хоргын БЦГ-руу нэвтэрч тогооны баруун талд зогсоод дээшээ явган өгсөж тогооны амсарт нь хүрсэн. Зхарим хэсэгт нь цементээр шаттай байлаа.
Өдөр 3. Тэрхийн цагаан нуур, Солонготын даваа, Хар ус камп 400км
Тэрхийн цагаан нуураас хөдөлж Архангайгаас Завханы Улаагчийн Хар нуур чиглэн явлаа. Завханы Тосонцэнгэл хүртэл яваад дөрвөн замаар урагш эргэж Тэлмэн сумаар дайрна. Цааш 40км яваад Хүрлээгийн гуанзаар баруун урагш эргэж 60 км яваад Яруу сум орно. Тэндээсээ эргээд зүүн хойшоо чиглэлтээй Хар нуур гэсэн самбараар зүүн талаа бариад Хөвийн хөтлөөр даваад нийт 50 км орчим явж нуурт хүрнэ. Нуурын урд эргээр захалж яваад Хар ус нуурын БЦГ-н хаалгаар нэвтэрч нуурын урд хэсэгт байрлах гэр буудалд буусан. Энэ зам хамгийн элс багатай
Өдөр 4. Улаагчны хар нуур 20км
Буудалласан гэр кампаас зүүн тийш нуурын эргээр 8 км орчим яваад элсэн манхан, нууртай нийлсэн үзэсгэлэнт газар очсон. Элсэн дээр өдөржингөө болоод үдээс хойш гэр буудалдаа бууж унтаж өнжсөн. 5 ортой цэвэрхэн гэр хоногийн 80000төгрөг байсан.
Өдөр 5.Тэлмэн нуур, Хяргас нуур камп 536км
Улаагчийн хар нуурт 2 хоноод Увс аймгийн Хяргас нуурыг чиглэн буцаад Яруу сум, Тэлмэн сумын замаараа гараад замдаа Нөмрөг, Сонгоно сумдаар буудаллан шөнөдөө Хяргас нуурын зүүн хойд эрэгт байрлах Хяргас нуур гэр буудалд буув. 4 ортой хаяа сөхөх боломжгүй бүгчим гэр буудал 120000 төгрөг байсан. Хар ус нуур - Яруу - Хүрлээгийн гуанз 110км, Хяргас нуур хүртэл 426км нийт 536км
Өдөр 6. Хяргас нуур, Хэцүү хад, Сонгино сум 265км
Хяргас нуурын урд эрэгт байрлах Хэцүү хад хүрэх зам гэр буудлаас 60км-т байсан. Зам нь элс ихтэй, дэржигнүүр ихтэй тул аса
Буцаад Хэцүү хадаас засмал хүртэл 45км, тэндээс сонгино хүртэл 160км, нийт 265км.
Өдөр 7.Сонгино сум, Дөрвөн замын уулзвар, Цагаан уул, Бүрэнтогтох сум, Мөрөн 365км
Сонгино сумаас гарч давхисаар мөрөн хотын Тэнхлэг буудалд буув.
Сонгино сумаас 4 замын уулзвар хүртэл 165км, цааш Мөрөн хүрэх шороон зам 5 даваа даваад 200км. Нийт 365 км байлаа. Мөрөн хотын урдаас орох 20 км орчим нь аймшигтай дэржигнүүртэй.
Өдөр 8. Соёмботой хөшөө, Хатгал, Хөвсгөл нуур, Жанхай 185км
Өдөр 9. Жанхайгаас Мөрөн хот, Их - Уул сум 256км
Жанхайгаас гарч Мөрөн хотод ир
Өдөр 10. Их Уул сум, Рашаант сум 65км
Рашаант
Өдөр 11. Рашаант сумын наадам, 20км
Голын эхэнд очиж наадамлан, ууланд гарч гүзээлзгэнэ түүв.
Өдөр 12. Рашаант сум, Булганы Хануйн рашаан, Улаанбаатар 528км
Рашаант сумаас Булганы Хануйн рашаанд бууж, Цааш Булганы Сайхан сумын баруун урдуур гарч, сайжруулсан дэржигнүүртэй шороон замтай нийлж Архангайн Өлзийт сум хүрэв. Өлзийт сумаас шороон засмал замаа дагаж давхисаар Өгий нуурын хойд засмал руу орж Урьхан хүртэл давхилаа.
Өгий нуурын замд нийлэх үед аадар бороо орсон нь аяллын туршид тохиолдсон бараг анхны ус ихтэй бороо байлаа. Аяллын өмнө ч хойно ч энд тэндгүй усан борооны улмаас үер болж, зам эвдэрсэн гэсэн мэдээ явж байсан ч бидний хувьд ийм саатал байсангүй яг завсраар нь азтай таараад яваад иржээ.
2017 онд Өвөрхангайн Элсэн тасархай, Улаан цутгалан, 2018 онд Хөвсгөл нуур, Сэлэнгийн Тужийн нарс, Сайхан хөтөл, 2019 онд Хэнтийн Дадал, Дорнодын Буйр нуурт аялж байжээ.
Subscribe to:
Posts (Atom)