Өдөржингөө л дэлгүүр хэсч идэж уух юмаа цуглуулж оройжингоо л бэлтгэл хийсээр 8 цагийн үед л идээ ундаагаар дүүрэн ширээнийхээ ард суулаа. Нэгэнт ирэх онд хийсэн бүтээсэн ажлаа өөрийн хэмжээнд дүгнэцэн байгаа учраас урам зориг дүүрэн байнаа.
Удахгүй шинэ он гарах гээд сэтгэл догдлон хүлээж бна даа. Шинэ он гарлаа гарлаа, шинэ жил ирлээ ирлээ гэж...
Thursday, December 31, 2009
Thursday, December 24, 2009
Jurjtei choco + solongos nori
Setgel xudluud xudluud yavchlaa. Ene naran uslad ireed bayar gedgiig xoolnii gazar orj, idej uugaad taraxiin ner gej oilgodog bolsoor 3 jil xagas bolloo. Ene jil xarin shine jiliin naaster xamaagui undur bna. Naiz nuxduudees maani belegtei il zaxidal xuvruud l... Manai endxiin mongolchuud shine jilee yariad l... xuvtsas xunaraa beldeed l...
Bayar xuur buxiij amjaagui bxad l vimomn.net-n bas negen dotnii and maani shine jiliin mend xurgej ilgeemj yavuulsniig xuleej avlaa.
Bayar xuur buxiij amjaagui bxad l vimomn.net-n bas negen dotnii and maani shine jiliin mend xurgej ilgeemj yavuulsniig xuleej avlaa.
Энэ бичлэг юун тухай гэнэ үү
Фото
Monday, December 21, 2009
Салхилангаа дарсан дараачийн зурагнууд
Ойрд салхи оруулаагүй блогтоо ганц бичлэг нэмчий. Гэхдээ дахиад зураг л нэмэх ньдээ. Энэ бол дахиад л салхилж байхдаа авсан зурагнууд. Дурсамжтай зүйл гэвэл энэ зурагнуулыг авсны дараа нөгөө айхтар ханиад тусаад хэд хоног орондоо хэвтлээ. ПС рүү дөхөж чалахгүй байсныг бодоход хэцүү байсан бололтой.
Wednesday, December 2, 2009
Салхилангаа дарсан хэдэн зураг
Өчигдөр охин маань цэцэрлэгтээ явж чадалгүй аав нь үдээс хойш хамт байсан юмаа. Аав охин 2 нар жаргах үед ойролцоох голын эрэг дээр байдаг хөлбөмбөгийн талбай руу явсан юм.
Нар жаргав:

Tuesday, December 1, 2009
Thursday, November 26, 2009
Wednesday, November 25, 2009
Багахан аялал
Өнгөрсөн долоо хоногт гэр бүлээрээ багахаан шиг аялал зохион байгуулвай. Аяллын гол зорилго бол Нара-д амьдардаг дүүгийндээ хийсэн айлчлал, хот газрын бараа харж нүдээ баясгах, усан онгоцоор машинтайгаа аялах зэрэг байлаа.
Бямба гаригийн өглөө 4 цаг 30 мин-д босоод л урьд орой нь бэлдэж тавьсан хувцсаа өмсөөд цайнаасаа хэд балгаж аваад Нанкай фэрри тэрминал руу жирийвээ.
Бямба гаригийн өглөө 4 цаг 30 мин-д босоод л урьд орой нь бэлдэж тавьсан хувцсаа өмсөөд цайнаасаа хэд балгаж аваад Нанкай фэрри тэрминал руу жирийвээ.
Энэ бичлэг юун тухай гэнэ үү
Зугаалга
Wednesday, November 18, 2009
Бороо
Өвлийн хүйтэн бороотой өдрүүд үргэлжилж байна даа. Өнөөдөр бас л бороо орлоо. Бороотойд ганц ч болов каадр дарчих санаатай урд уулын цэцэрлэг явлоо.
Бороо орохын өмнө нар, үүл, бороо, солонго хосолсон тэнгэрийн байдал сонирхол татам байсан нь намайг ийнхүү уул руу чирсэн биз. Гэвч намайг цэцэрлэгт ирсээр байтал өвөрмөц тэнгэрийн байдал арилж байдаг л борооны үүл болж хувирлаа.
Бороо орохын өмнө нар, үүл, бороо, солонго хосолсон тэнгэрийн байдал сонирхол татам байсан нь намайг ийнхүү уул руу чирсэн биз. Гэвч намайг цэцэрлэгт ирсээр байтал өвөрмөц тэнгэрийн байдал арилж байдаг л борооны үүл болж хувирлаа.
Энэ бичлэг юун тухай гэнэ үү
Фото
Амралтын өдрүүд
Зиа хө шинэ долоо хоног эхлээд ажил төрлөөр ундранхан, бялхан байх нь ядартлаа амарч ирсэн мань мэтэд үдийн хоолны дараа өчүүхэн төдий нойр хүрэх шалтаг болж байнаа. Өнгөрсөн хагас сайнд хэрхэн ядартлаа амарсан тухай бичвээс, амьдран буй арлын хэдэн монголчууд гэр бүлийн хамт бултаар нэгэн баяр тэмдэглэж баарбикю хийж идвэй.
Бидний очсон газар Токушима-н онгоцны буудлын хажууд байрладаг бөгөөд нилээд өргөн талбайг хамардаг. Энэ цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоомын талбай, мах шарж идэх зориулалтын газар, далайн эрэг, хүнээс өөр их юмгүйэ. Зураг хөргийг нь дараа орууламз.
Бидний очсон газар Токушима-н онгоцны буудлын хажууд байрладаг бөгөөд нилээд өргөн талбайг хамардаг. Энэ цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоомын талбай, мах шарж идэх зориулалтын газар, далайн эрэг, хүнээс өөр их юмгүйэ. Зураг хөргийг нь дараа орууламз.
Энэ бичлэг юун тухай гэнэ үү
Зугаалга
Wednesday, November 11, 2009
Бороо орсоор...
Өчигдөр аажим аажмаар ширүүссэн бороо өнөөдөр ч зогсолтгүй үргэлжилсээр.
Уг нь бороо, түүнтэй холбоотой зураг авах бодол байдаг ч яг санаа оноо нь алга. Бас зав зай нь ч гардаггүй. Фликр, Сүүдэр, Агшин дээрх зургуудыг жоохон эргүүлж харлаа. Сүүдэрт өнөөдөр бүртгүүлчээд гишүүдийн тухай харж явтал нэг сургуулийн анд Эбу маань Киото-н алтан сүмийн тухай нийтлэл оруулсан байхтай таарлаа. Уг нь өөрөө хэдэн зураг оруулах санаа байвч өмнө авсан зурагнуудаа голонгуй байгаа тул нийтлэл бичсэнгүйээ.

Бороотой холбоотой дурсамж надад юу байдаг билээ. Ухаан муутай тархины гүнээс ухавч ухавч юм гарах шинжгүйээ.
... Багадаа зусланд гарчаад байшингийнхаа саравчинд суугаад л хэдхэн мин-н өмнө хүүхдүүд бужгинан байсан талбайд борооны ус хэрхэн шалбааг болон тогтохыг ажиглаж суудаг байлаа...
Заа хөө дараа сануул дээр нь нэмж бичьеээ. Яг л энэ мөч ирээдүйд бороотой холбоотой дурсамж болон үлдэх болтугай.
Энэ бичлэг юун тухай гэнэ үү
Эргэцүүлэл
Tuesday, November 10, 2009
Гүүр цуврал 2
Сая ухаж байгаад дээр үед авч байсан гүүрний зурагнуудаа олвоо хөөрхий...
Наруто-н гүүр... 1.7км билүү дээ.
Курашики гэдэг газрын гүүр. Өч төчнөөн зуун жилийн настайм гэнэ билээ.
Харин энэ бол Окаяама Такамацу хооронд байдаг гүүр. Урт нь 4.5км.
Энэ удаагийн зурагнууд зүгээр л явж байгаад дарсан зурагнууд. Дараа зав боломж гарвал зорилготойгоор очиж хальсандаа буулганаа. Хальс гэчижээ. хаха
Энэ бичлэг юун тухай гэнэ үү
Гүүр
Sunday, November 8, 2009
Saturday, October 31, 2009
2009 оны 10-р сарын 21-ны өдөр
Өглөөний мэнд хүргэе. Өөрөө өөртөө юм уу даа. Ажлын цагаас хэдхэн минут хумсалж байгаад блогтоо салхи оруулаадхая.
Энэ бичлэг юун тухай гэнэ үү
Эргэцүүлэл
Хобби
Хүн бүр өөрийн дур сонирхолдоо хөтлөгдөн ямар нэг зүйл хийхийг хобби гэж хэлээд байх шиг байгаам. Жишээлбэл, марк цуглуулах, ном унших, дэмий тэнэх, дэлгүүр хэсэх, хоол хийх, хүн зодох, хүүхэн эргүүлэх... Хэхэ. Зарим нь их гачин юм.
Миний хувьд ерөнхийдөө интернет л гол хобби байлаа. Харин сүүлийн үед миний ид сонирхож яваа нэг хобби бол гэрэл зураг. Анх л 95 оны хавьцаа хятад хальсны аппаратаар зураг авч байлаа. Чиглүүлээд л дарж байсан байхдоо. Хобби болж хөгжиж ирсэн үе нь саяхнаас. Уруу татсан этгээдийг эндээс олж болно.
Мэдээж хэрэг про түвшинд зураг авах нууцхан хүсэл эрмэлзэл байгаа ч тийм амар эд биш юмаа. Дээр нь ямар ч хамаагүй аппарат байгаад ч бүтэх эд биш юм. Сайн дуран, сайн аппарат, бусад...
Ингээд блогтоо гэрэл зураг гэсэн булан нээж өөрийнхөө авсан зурагнуудаас оруулж байхаар шийдэв. Өөрийнхөө авсан зурагнуудаа Фликрт тавьж байгаа.

Танилцуулга

Зээ хөө би нэгэн сайн эр болж хэдэн өгүүлбэрээр өөрийгөө танилцуулъяаа.
Яг 29 жил 8 сарын өмнө энэ дэлхийн зовлон жаргалыг ямар ч байсан 29 жил 8 сар эдлэхээр улаан нялзрай амьтан УБ-н тоосноо мэндэлсэн нь миний бие байжээ.
Цаашид хичнээн жил амьдарч юухэн хээхэн хийхийг бурханаас зааж зөвлөж тооцсон зүйл байхгүй ч аль болох олон жил орчлонгийн шар шороог бужигнуулах хүсэлтэй байгаа билээ. Үүний тулд яг өнөөдрөөс эхэлж явган аялал, гүйлтийн спортоор хичээллэнээ л гээд хэлцэн байгаа.
Өндрөөшөө 1780мм, уртаашаа 100-100-100 хавьцаа ч сүүлийн үед голын тоо жоохон нэмэгдэх хандлагатай. Угаасаа сүүлийн 5 жил огцом нэмэгдэж байгаа л даа. Төрөх үеийн биеийн жин 3200гр байсан бол одоо даруй 85000гр болж нэмэгдсэн... Уг нь 8-н ард 4 тэг дээр зогсоочуул санаанд нийцэх гээд байдаг.
Гадаад байдал Үс хүрэн, Нүд хүрэн, Арьс бор - зундаа бол бараг хар..., Шүд шаравтар... одоохондоо яг нарийн хэмжүүрээр тогтоогоогүйэ. Аав ээжээс заяасан бурханлаг чих, Азийн цээжинд орших нүүдэлчин овгийн навтгар хамар миний нэрийн хуудас...
Дотоод байдал: Ороо бусгаа,
Оршин суугаа газар: Арал улсын арал хотын арал дүүрэгт амьдардаг. Мөн арлын сургуульд сурдаг.
Гэр бүлийнн байдал: Ар гэрийн алтан багана, аавтайгаа адилхан алаг үр хамтдаа 3уул ...
Гадаад дотоод харилцаа: Өмнөх бичлэгт байгаа шиг сургуулийн мэйл хаяг, Яахуу, Халуун мэйл, Жмэйл зэрэг нь өдөр тутмын харилцаа холбооны түлхүүр. Үүний хажуугаар Нүүрний ном, Сайнуу5, Биймоо зэрэг СНС сайтуудад бүртгэлтэй долоо хоногт болий сардаа нэг шалгадаг. Биймо нь арай илүү идэвхтэй. Аан тийм нэмээд хэлэхэд уг нь бол би софтбанк-н утас барьдагийн... Даанч долоо хоногт их л бол нэг удаа утсаа цэнэглэдгээс болж бараг хүмс ярихаан байсаан. Миний буруу биш.
хүүү... Ингээд 2 дахь амьсгаа авалт руу орсон тул энэ удаад түр дуусгая.
Аан тийм Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Гарчиг бичих албагүй...
Би болон ойр дотны зарим танил нөхдийн хувьд интэрнэт, интэрнэтэд холбогдож болох ямар нэг төхөөрөмж нь амьдралын салшгүй хэсэг болжээ. Өөрийн өдөр тутмын амьдралын хэмнэлээс товчхон сийрүүлье.
Энэ бичлэг юун тухай гэнэ үү
Эргэцүүлэл
Wednesday, October 28, 2009
Анхны ...
Өмнө нь Банжиг.нэт дээр блог нээсэн боловч маш их гацдаг, ямар нэг анхааруулга сануулгагүйгээр нууц үг өөрчилдөг зэрэг олон шалтгааны улмаас энд нүүж ирлээ.
Subscribe to:
Posts (Atom)