Monday, October 31, 2011

Омоширояма

Хагас сайнд уул хадаар дэмий тэнэв. 
Намар болж хэдэн улайсан навчны зураг авах санаатай явсан боловч бас бүрэн гүйцэд улайгаагүй бна. 

Thursday, October 27, 2011

Нисдэг болон шумбадаг

 Анх удаа л бараг амьтны зураг авав. Хүн амьтан мөн бөгөөд хүний зураг ч ганц нэг авч л байсан.

Tuesday, October 25, 2011

Ёнэзава хотоор тэнэв.

2 долоо хоногийн өмнө муж дотроо тэнэвээ. Дугуйгаар биш, галт тэргээр. Манай хотоос өмнө зүгт 40км-т байх Ёнэзава хот орлоо. Эднийх үхрийн махаараа алдартай гэнэ лээ.

Saturday, October 15, 2011

Илгээмж

Гадагшаа гарахаар шуудангийн хайрцаг руу хяламхийтэл ямар нэг юм ирчиж. Бас л нөгөө пиццаны газрын реклам, зар биз гэж бодоод нээтэл Америкаас гэсэн бичигтэй дугтуй бна. Лавшруулан харвал...

Намрын борооноор

Бороо зөөлөн шиврэхтэй зэрэгцэн камераа аваад гадаа гарлаа. Өнөөдрийн бай гэрийн хажууд байрладаг жижиг кафе.

Tuesday, October 11, 2011

Каминояма

Өнгөрсөн долоо хоногийн бүтэн сайнд дугуй жийж өмнө зүгт дайлаар мордов. Манай хотоос 20 шахуу км-т олон онсэнээрээ алдартай Каминояма гэдэг жижиг хот байдаг юм.

Tuesday, October 4, 2011

Зао - 2

Өнгөрсөн бүтэн сайнд зүүн уулын оройгоор хэсэв. Өмнөх нь энд. Эртээд тэнэсэн олсон замтайгаас жоохон даваад хуучин галт уулын тогоо байдаг юм. Аз таарч бүртийх ч үүлгүй байсан тул өглөө эртлэн гэрээс гарав. Яг уулын оройд гартал битүү үүл манантай, хүйтэн салхитай байсан.

Monday, October 3, 2011

Panaroma

Бүтэн сайнд зүүн ууланд гарч блогийнхоо толгойд зориулж дэлгэмэл зураг хийв. Бусад зургаа дараа оруулнаа.