Tuesday, November 30, 2010

Цэцэрлэгт хүрээлэн


Өнгөрсөн долоо хоногт Нишикоэн орж хэдэн зураг дарав.

Sunday, November 28, 2010

Уулын сүм

Амралтын өдрийг үрэн таран хийх шилдэг арга бол дэмий тэнэх. Өнөөдөр Тохоку бүсэд алдартай ариун газар болох Уулын сүм /Yamadera/ явлаа. Энэ сүм нь МЭ-ий 860 онд мөргөлч Эннин үүсгэн байгуулсан юм билээ.

Monday, November 22, 2010

Үдээс хойш оройхон...

Өчигдөр өглөө эртлэн гарсан бол өнөөдөр үдээс хойш гарлаа. Зорилго нь 50мм-н нэг дуран авсныгаа туршиж үзэх, ялангуяа бокэ мокэ авчих санаатай /нэг удаа амьхандаа бокэ аваад фликр дээр тавьсан чинь энэнээс сайн аваарай гэсэн юм. Тэгэхээр нь арай дээрдүүлэх гээд/, эцэст нь ойрд хотын төв ороогүй тул хальт зугаалга маягаар....

Saturday, November 20, 2010

Өглөө эртлэн...


Би ер нь унтамхай талдаа. Өглөө 8-н үед нойрноос сэрж, 9 гээд сургуульдаа ирдэг. Ганц хагас сайнд эрт босож өглөө нар мандахыг харчихья, бас эрт босвол нэгийг үзнэ гэдэг дээ гэж бодоод өнөөдөр эртлэн босвоо. Юмыг яаж мэдэх үү дахиад өглөө эрт босох тавилан таараа ч билүү гүй ч үү. Боссон ч зураг авч амжаа ч билүү гүй ч билүү.

Friday, November 12, 2010

Ажлын байр

11 сараас ширээ сандлаа өөр өрөөнд оруулж тавилоо. Нээх тухтай биш ч яахвээ.
Шинэ өрөөнд нүүж орсны сайн тал гэвэл ус буцалгагч, хөргөгч, принтэрт ойртож очлоо. Бас хөөрхөн том номын тавиуртай боллоо. Сөрөг тал гэвэл ардуур хүн яваад байх тул хувийн аюулгүй байдал хүнд нөхцөлд орж, бас байн байн лаб явж хаалга онголзуулах нь төвөгтэй, дээр нь үе үе хэн нэгэн юм асууж орж ирэх нь бүүр ч илүү төвөгтэй. Гар утсаараа ганц зураг аваад тавьчлаа.
Амьхандаа процессороороо хаалт хийж байгаа нь энэ. Уг нь нэмж нэг дэлгэц тавьмаар байдаг.

Tuesday, November 2, 2010

Улаан Намар

Өнгөрсөн бүтэн сайнд хэдэн зураг дарахаар ойролцоох цэцэрлэгт хүрээлэнг зоривоо. Өмнө нь алтан намрын зураг дарсан бол энэ удаад улаан намрын зураг авчих санаатай явсан юм.