Би болон ойр дотны зарим танил нөхдийн хувьд интэрнэт, интэрнэтэд холбогдож болох ямар нэг төхөөрөмж нь амьдралын салшгүй хэсэг болжээ. Өөрийн өдөр тутмын амьдралын хэмнэлээс товчхон сийрүүлье.
Би гэдэг хүн өглөө дөнгөж босуут л ПС-нийхээ асаах товчийг дарчаад угаалгын өрөө орж сойзондоо оо нялчаад л шүдээ угаангаа л өглөөний мэдээ гарчиглана. Шүд угааж, цайгаа уух зуур news.mn, olloo.mn, zaluu.mn-г хальт гүйлгэж аваад ажилдаа жирийчнэ. Ажил дээр дөнгөж очуут л нөгөө муу орилоо харыгаа асаачаад Outlook, YM-р ямар нэг юм ирсэн эсэхийг шалгана. Ирсэн байвал хариу бичнэ. Орчин үед харилцаа холбоонд зайлшгүй чухал болжээ.
За тэгээд ажил дээр бол орон гаран явахдаа байнгын ордог хэдэн СНС сайтуудаар орон гаран зочилно. Ажил багатай бол заримд нь жоохон цаг зарчихнаа. Миний ордог нь цөөхөн л дөө. Тэрийг дараа дараагийн бичлэгүүдээр хэлье. Аягүй бол бичих зүйлгүй болчих байх.
Ид сайхан ажлаад л эхэлтэл юу юугүй цайны цаг болоод танил найз нөхдүүд мэссэнжэрээр идэх үү уух уу, уулзах уу барих уу гээ л...
Ажлын цагаар ерөнхийдөө Pubmed-c өөрийн судалгаанд холбоотой шинэ соргог материал хайх, зарим нэг урвалж бодисын каталоги эргүүлэх, техник технологийн ололт дэвшилтийн тухай унших гээд л зүсэн зүйлээр интэрнэт ашигланаа.
Заа тэгээд ажиллаж ажиллаж гэртээ ирүүт нөгөө муу ПС чинь бас л асаалттай. Уг нь мэдээж өглөө гарахдаа унтраасан л байж таараа. Учир нь эхнэр охин 2 ирүүтээ л эзэгнэчихсэн сууж байгаа нь тэр. Эхнэр мөн л нэт ухаж мэдээ уншиж, хэн нэгэнтэй чааталдаг бол дөнгөж саяхан нэтийн амтанд ороод буй 2 ой 7 сартай охин маань хүүхэлдэйн кино үзээд сууж байдаг юм. Заа тэгээд одоогоор нэтээ салаалж амжаагүй байгаа тул ПС тойрсон нилээд ширүүн дайн өрнөнө дөө. Би ч буугаад өгчихсөн нөгөө 2-оо унтахаар л нэт ордог ажилтай.
Өнөөдөр бүр эгэл жирийн энгийн жижиг зүйлсээс авхуулаад л ирээдүйн төлөвлөгөө, даян дэлхийн энх тайвны асуудлыг хүртэл асууж лавлах юм даа. Ийм байдлаар л интэрнэт миний амьдралд, манай гэр бүлийн амьдралд баттай байр суурь эзэлсэн байгаа юмдаа.
Сүүлийн үед уг нь интэрнэт хэрэглээгээ багасгаж ухаалаг хэрэглээ рүү шилжих талаар бодож байсан боловч хүмсийн блог уншиж яваад гэнэтхэн жилийн өмнө нээгээд орхисон блогоо сэргээмээр сэдэл төрвөө. Яаж ийж байгаад л өөрөө өөрийгөө энэмуу ПС-тэйгээ холбох арга чарга олох юм даа. Ингээд гарчиг бичих албагүй гэж нэрлэсэн бичлэгээ үйлдэж байна даа. Хэзээ нэгэн цагт хэрэг болноо гэсэн сайхан итгэлээр өөрийгөө зөвтгөж ухаалаг хэрэглээ гэж тооцон өнөөдрөөс эхлээд ядаж хааяа нэг ч болов салхи оруулж байхаар шийдэн блогоо бичиж байгаа юм шүү.
No comments:
Post a Comment