6.30-д тавьсан сэрүүлэгнээсээ өмнө сэрж унтраачихаад эргэж унтаад 9 цагт нүдээ нээдэг юм байна. Эхний сэрэлтээс өмнө харин нэг зүүд зүүдэлснээ санаж байна.
Friday, November 25, 2011
Thursday, November 3, 2011
Цэцэрлэгт хүрээлэн - 2
11 сар гарчихжээ. Өнөөдөр амралтын өдөр учир үдээс хойш хавартаа сакура, намартаа навчис улайдаг модтой коэн оров. Энүүгээр энэ жилийн намрын навчисны зураг төгсгөл боллоо. Одоо больё доо, баахан л навч...
Monday, October 31, 2011
Омоширояма
Хагас сайнд уул хадаар дэмий тэнэв.
Намар болж хэдэн улайсан навчны зураг авах санаатай явсан боловч бас бүрэн гүйцэд улайгаагүй бна. Thursday, October 27, 2011
Нисдэг болон шумбадаг
Анх удаа л бараг амьтны зураг авав. Хүн амьтан мөн бөгөөд хүний зураг ч ганц нэг авч л байсан.
Энэ бичлэг юун тухай гэнэ үү
Фото
Tuesday, October 25, 2011
Ёнэзава хотоор тэнэв.
2 долоо хоногийн өмнө муж дотроо тэнэвээ. Дугуйгаар биш, галт тэргээр. Манай хотоос өмнө зүгт 40км-т байх Ёнэзава хот орлоо. Эднийх үхрийн махаараа алдартай гэнэ лээ.
Saturday, October 15, 2011
Илгээмж
Гадагшаа гарахаар шуудангийн хайрцаг руу хяламхийтэл ямар нэг юм ирчиж. Бас л нөгөө пиццаны газрын реклам, зар биз гэж бодоод нээтэл Америкаас гэсэн бичигтэй дугтуй бна. Лавшруулан харвал...
Энэ бичлэг юун тухай гэнэ үү
Өдөр тутам,
Фото
Намрын борооноор
Бороо зөөлөн шиврэхтэй зэрэгцэн камераа аваад гадаа гарлаа. Өнөөдрийн бай гэрийн хажууд байрладаг жижиг кафе.
Tuesday, October 11, 2011
Каминояма
Өнгөрсөн долоо хоногийн бүтэн сайнд дугуй жийж өмнө зүгт дайлаар мордов. Манай хотоос 20 шахуу км-т олон онсэнээрээ алдартай Каминояма гэдэг жижиг хот байдаг юм.
Tuesday, October 4, 2011
Monday, October 3, 2011
Panaroma
Бүтэн сайнд зүүн ууланд гарч блогийнхоо толгойд зориулж дэлгэмэл зураг хийв. Бусад зургаа дараа оруулнаа.
Tuesday, September 27, 2011
Ургацын далай
Хойд нутгаар намар болж будаа тариа боловсорч гүйцэж байна. Уулархаг газар тул будаа тариалахдаа ууландаа үелэн тарьдаг юм байна. Өглөө эртлэн босож хэдэн зураг дарав.
Энэ бичлэг юун тухай гэнэ үү
Фото
Wednesday, September 21, 2011
Tuesday, September 20, 2011
Sendai Jozenji Jazz Festival 2011
Сэндай хотод жил бүр зохиогддог жазз хөгжмийн фестивал үзэв. Линк нь энд. Энэ фестивалд 2 өдрийн турш 36 газарт том жижиг тайзан дээр чадах чадахгүй хамаагүй олон хамтлаг дуучид жазз нэртэй болохоос бүх төрлийн хөгжим дарж, дуулж бүжиглэдэг юм байна. Ганц нэг зураг дарав. Маний хөгжим ойлгодог ч гэж юу байхав, нэг японд амалчихсандаа бантаад л явсым.
Monday, September 19, 2011
Ханаби 2011
Сарын өмнө ханаби-ны зураг авснаа гэнэт санаж хэд гурвыг нь янзлаад хадгалав. Ноднингийн зурагнууд.
Monday, August 1, 2011
"Зао" цанын бааз 1
Өнгөрсөн амралтын өдрөөр ууланд авирав. Авирав ч гэж авуус, олсон замаар явав. Хэдэн зургаа эндээ хийчий. Дараа дахиж явах нь тодорхой учраас гарчигаа дугаарлаад явчнаа.
Saturday, July 30, 2011
Tuesday, July 12, 2011
Гэрлээр наадав
Ойрд хол явж зураг авч чадсангүй, ойр зуурхан туршилт хийж үзэв.
Энэ бичлэг юун тухай гэнэ үү
Фото
Сайхан наадамлаарай.
Монголын тулгар төрийн 2220 жил,
Их Монгол улсын 805 жил,
Ардын эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил,
Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Их Монгол улсын 805 жил,
Ардын эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил,
Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Энэ бичлэг юун тухай гэнэ үү
Өдөр тутам
Saturday, June 25, 2011
Tuesday, June 21, 2011
Tuesday, April 26, 2011
Hanami 2011
Энэ газар ирсээр 2 дахь ханами-аа ганцаараа тэмдэглэв. Ноднинг бодвол цөөн хэдэн зураг дарснаа эндээ хийчихье. Яг ид оргил үедээ байгаагүйм. Өмнө жилийнх энд.
Monday, April 11, 2011
Friday, April 8, 2011
Газар хөдлөв
Өчигдөр шөнө унтахын даваан дээр /23:32 - японы цагаар/ газар хөдлөв. Хөдлөх ч гэж 1 мин орчим савалж, 4-5 мин давалгаалав. Яг л усан онгоцон дээр байгаа мэт.
Tuesday, March 29, 2011
Тагажо хот
Өчигдөр Мияги мужийн жижиг хот руу сайн дурын ажлаар яваад ирлээ. Далайн эргээс 4-5 км өолохоор арай ч 10 м-ээс дээш цунами орж ирээгүй. Далайн эрэгт ойр байрласнууд нь бараг байшин ч үлдээгүй, дан бетонон суурь л үлдсэн.
Энэ бичлэг юун тухай гэнэ үү
Сайн дурын ажил
Wednesday, March 23, 2011
Ундны усны иод
Өнөөдрөөс аль болох крантны ус хэрэглэхээ болино. Учир нь Ямагата-н усанд цацраг идэвхт иод илрэв.
Хэвийн үедээ 300Бк/кг-аас бага байх ёстой, өчигдөр 3.9 байсан бна.
Радиацын байдал
4/14 suuliin 5 xonog usand ilersengui.
Хэвийн үедээ 300Бк/кг-аас бага байх ёстой, өчигдөр 3.9 байсан бна.
Радиацын байдал
4/14 suuliin 5 xonog usand ilersengui.
Энэ бичлэг юун тухай гэнэ үү
Өдөр тутам
Monday, March 21, 2011
Энэ хавар их урт болж байх шиг. Эсвэл энэ гамшгийн байдлаас болоод тэгж санагдаж байгаа байх.
3 сарын 11-д компьютэр дээр ажлаа хийгээд сууж байтал байшин барилгын хана бага зэрэг чичигнэж эхэллээ. 4 хоногийн өмнө нилээд хүчтэй газар хөдөлсөн байсан болохоор нээх тоохгүй байтал хэрэг бишдээд бүүр хүчтэй савлаж чичирхийлж эхэллээ. Согтуу хүн шиг гуйвж дайвсаар коридорт гартал бөөн тоос шороо бужигнаад хажуу хавийн хүмс шкафнуудаа түшчихсэн зогсож байх юм. Намдах шинжгүй болохоор нь ажлынхантайгаа шат руу зүглэлээ.
Гадаа бараг 2 цаг шахуу зогсож байж эргэж өрөөндөө орж ирэхэд нэг шкаф нурсан, хэдэн хоосон цаасан хайрцаг нурсан, бичиг сачиг баахан бужигнуулснаас бусад өрөөнүүдийг бодвол харин ч гайгүй байдалтай.
Ерөнхийд нь өрөөнүүдээ нэг шалгаад зарим нэг унаж эвдэрч болзошгүй зүйлсээ шалан дээр буулгаад дахин газар хөдөлж магадгүй гэсэн тул хувцсаа аваад бушуухан шиг сургуулиас явлоо.
3 сарын 11-д компьютэр дээр ажлаа хийгээд сууж байтал байшин барилгын хана бага зэрэг чичигнэж эхэллээ. 4 хоногийн өмнө нилээд хүчтэй газар хөдөлсөн байсан болохоор нээх тоохгүй байтал хэрэг бишдээд бүүр хүчтэй савлаж чичирхийлж эхэллээ. Согтуу хүн шиг гуйвж дайвсаар коридорт гартал бөөн тоос шороо бужигнаад хажуу хавийн хүмс шкафнуудаа түшчихсэн зогсож байх юм. Намдах шинжгүй болохоор нь ажлынхантайгаа шат руу зүглэлээ.
Гадаа бараг 2 цаг шахуу зогсож байж эргэж өрөөндөө орж ирэхэд нэг шкаф нурсан, хэдэн хоосон цаасан хайрцаг нурсан, бичиг сачиг баахан бужигнуулснаас бусад өрөөнүүдийг бодвол харин ч гайгүй байдалтай.
Ерөнхийд нь өрөөнүүдээ нэг шалгаад зарим нэг унаж эвдэрч болзошгүй зүйлсээ шалан дээр буулгаад дахин газар хөдөлж магадгүй гэсэн тул хувцсаа аваад бушуухан шиг сургуулиас явлоо.
Saturday, February 19, 2011
Ганц нэг хүүхэлдэйн кино
Ажил ихтэй завгүй байлаа ч завсраар нь толгойгоо сэргээж байх хэрэгтэй. Ингээд ойрын үед үзсэн хэдэн хүүхэлдэйн киногоо тэмдэглээд үлдээчихье.
Энэ бичлэг юун тухай гэнэ үү
Кино танилцуулга
Tuesday, February 15, 2011
Sharpens you up
Ойрын хэдэн өдөр нилээд ажил ихтэй зав муутай. Цайнд орсны дараагаар ажлын чадавхиа нэмэгдүүлчих санаатай фриск авч хүлхэв. Рэклам дээр нь оюун ухаан хурцалдаг гээд байдаг над лав үйлчлэхгүй нь. Хэзээ толгой цоорохыг хүлээж нэг нэгээр нь хүлхсээр бараг нэг хайрцгийг идчихлээ.
Нэгийг амандаа хийчээд дахиад жоохон хүлээе.
Нэгийг амандаа хийчээд дахиад жоохон хүлээе.
Энэ бичлэг юун тухай гэнэ үү
Өдөр тутам
Sunday, February 6, 2011
Өвлийн зурагнууд
Цастай өвөл мөстэй өвөл
Цан хүүрэг татсан өвөл гэж...
Цас орж эхэлснээс хойш авсан зарим зурагнуудаа оруулая. Saturday, February 5, 2011
Ойрд
Шинэ оны эхний ажлын өдөр гэж гарчиг тавиад л блогоороо шагайж амжсангүй.
Он гарсаар тун ч зав алга. Нэг л мэдэхэд бүтэн сар өнгөрөөд цагаан сар болчихсон байна.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Он гарсаар тун ч зав алга. Нэг л мэдэхэд бүтэн сар өнгөрөөд цагаан сар болчихсон байна.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Энэ бичлэг юун тухай гэнэ үү
Өдөр тутам
Subscribe to:
Posts (Atom)
