Showing posts with label Фото. Show all posts
Showing posts with label Фото. Show all posts

Friday, April 8, 2022

Сакура 2022

Өвлийн хүйтэн цаг цаашилж урин дулаан хаврын улирал айсуй. Энэ нутгийн энэ улирлын бэлэг тэмдэг болсон сакура цэцэгсийн хэдэн зураг оруулая. Гар утасны аппарат санаанд хүртэл авахгүй юм даа. Камератайгаа байсан бол ч...


Үнэхээр фокус таараагүй зураг













 

Friday, January 7, 2022

Ширхэглэн будрах цасан ширхэгтэй ...

Өчигдөр орсон цас өдөр хайлж, орой болоход мөстсөнөөр өвлийн спортоор хичээллэх боломжтой боллоо. Алхах гэж гараад гулгаж байгаад орж ирлээ. 

Tuesday, July 14, 2020

Зуны аялал

"Жилд нэг удаа, урьд өмнө хэзээ ч байгаагүй газарт байгаарай." (Далай Лам) Зуны зугаалгаар өөрсөддөө л томхон аялал төлөвлөөд долоо хоногийн турш бэлтгэл ханган байж аялалд явж ирснээ тэмдэглэн үлдээж байна. Энэ удаад Улаанбаатар - Өвөрхангай - Архангай - Завхан - Увс - Хөвсгөл - Булган - Улаанбаатар маршрутаар 3300км яваад ирлээ. Өдөр 1. Улаанбаатар, Элсэн тасархай, Хархорин, Хотонт 410км Зам зууртаа Элсэн тасархайд буудаллаад Хархорин хотын Эрдэнэзуу хийдээр дайрав. Хотонт сум өнгөрөөд майхан барьж хоносон. Замд саад байхгүй засмал замаар давхилаа. Өдөр 2. Архангайн Цэцэрлэг хот, Янгирын хөшөө, Тайхар чулуу, Чулуутын хавцал, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур 250км Өглөөны цайгаа уучаад Цэцэрлэг хоттой танилцав. Аялалд гарахаас өмнө бага хүү шингэн баагаад байсан болохоор Архангайн Олдох бариачийн утсыг олж толгойг нь бариулав. Цааш зам зуур Янгиртай хад, Тайхар чулуу, Чулуутын хавцал, Хоргын тогоо орж үзлээ. Оройдоо Тэрхийн цагаан нуурын урд хэсэгт антенны хажуугийн амралтанд буудаллав. Байшин нь жижиг 2 ортой хирнээ үнэтэй байсан. Замын хувьд Цэцэрлэг хотын хойд даваа шороон замтай байсан. Хотоос гарахын өмнөхөн постонд хоггүй аялцгаая уриан дор хогны хар уут машин бүрт өгч байсан. Хоргын тогоо ороход засмал замаас Архангайн Тариат сумаас хойшоо Хоргын БЦГ-руу нэвтэрч тогооны баруун талд зогсоод дээшээ явган өгсөж тогооны амсарт нь хүрсэн. Зхарим хэсэгт нь цементээр шаттай байлаа. Өдөр 3. Тэрхийн цагаан нуур, Солонготын даваа, Хар ус камп 400км Тэрхийн цагаан нуураас хөдөлж Архангайгаас Завханы Улаагчийн Хар нуур чиглэн явлаа. Завханы Тосонцэнгэл хүртэл яваад дөрвөн замаар урагш эргэж Тэлмэн сумаар дайрна. Цааш 40км яваад Хүрлээгийн гуанзаар баруун урагш эргэж 60 км яваад Яруу сум орно. Тэндээсээ эргээд зүүн хойшоо чиглэлтээй Хар нуур гэсэн самбараар зүүн талаа бариад Хөвийн хөтлөөр даваад нийт 50 км орчим явж нуурт хүрнэ. Нуурын урд эргээр захалж яваад Хар ус нуурын БЦГ-н хаалгаар нэвтэрч нуурын урд хэсэгт байрлах гэр буудалд буусан. Энэ зам хамгийн элс багатай Өдөр 4. Улаагчны хар нуур 20км Буудалласан гэр кампаас зүүн тийш нуурын эргээр 8 км орчим яваад элсэн манхан, нууртай нийлсэн үзэсгэлэнт газар очсон. Элсэн дээр өдөржингөө болоод үдээс хойш гэр буудалдаа бууж унтаж өнжсөн. 5 ортой цэвэрхэн гэр хоногийн 80000төгрөг байсан. Өдөр 5.Тэлмэн нуур, Хяргас нуур камп 536км Улаагчийн хар нуурт 2 хоноод Увс аймгийн Хяргас нуурыг чиглэн буцаад Яруу сум, Тэлмэн сумын замаараа гараад замдаа Нөмрөг, Сонгоно сумдаар буудаллан шөнөдөө Хяргас нуурын зүүн хойд эрэгт байрлах Хяргас нуур гэр буудалд буув. 4 ортой хаяа сөхөх боломжгүй бүгчим гэр буудал 120000 төгрөг байсан. Хар ус нуур - Яруу - Хүрлээгийн гуанз 110км, Хяргас нуур хүртэл 426км нийт 536км Өдөр 6. Хяргас нуур, Хэцүү хад, Сонгино сум 265км Хяргас нуурын урд эрэгт байрлах Хэцүү хад хүрэх зам гэр буудлаас 60км-т байсан. Зам нь элс ихтэй, дэржигнүүр ихтэй тул аса Буцаад Хэцүү хадаас засмал хүртэл 45км, тэндээс сонгино хүртэл 160км, нийт 265км. Өдөр 7.Сонгино сум, Дөрвөн замын уулзвар, Цагаан уул, Бүрэнтогтох сум, Мөрөн 365км Сонгино сумаас гарч давхисаар мөрөн хотын Тэнхлэг буудалд буув. Сонгино сумаас 4 замын уулзвар хүртэл 165км, цааш Мөрөн хүрэх шороон зам 5 даваа даваад 200км. Нийт 365 км байлаа. Мөрөн хотын урдаас орох 20 км орчим нь аймшигтай дэржигнүүртэй. Өдөр 8. Соёмботой хөшөө, Хатгал, Хөвсгөл нуур, Жанхай 185км Өдөр 9. Жанхайгаас Мөрөн хот, Их - Уул сум 256км Жанхайгаас гарч Мөрөн хотод ир Өдөр 10. Их Уул сум, Рашаант сум 65км Рашаант Өдөр 11. Рашаант сумын наадам, 20км Голын эхэнд очиж наадамлан, ууланд гарч гүзээлзгэнэ түүв. Өдөр 12. Рашаант сум, Булганы Хануйн рашаан, Улаанбаатар 528км Рашаант сумаас Булганы Хануйн рашаанд бууж, Цааш Булганы Сайхан сумын баруун урдуур гарч, сайжруулсан дэржигнүүртэй шороон замтай нийлж Архангайн Өлзийт сум хүрэв. Өлзийт сумаас шороон засмал замаа дагаж давхисаар Өгий нуурын хойд засмал руу орж Урьхан хүртэл давхилаа. Өгий нуурын замд нийлэх үед аадар бороо орсон нь аяллын туршид тохиолдсон бараг анхны ус ихтэй бороо байлаа. Аяллын өмнө ч хойно ч энд тэндгүй усан борооны улмаас үер болж, зам эвдэрсэн гэсэн мэдээ явж байсан ч бидний хувьд ийм саатал байсангүй яг завсраар нь азтай таараад яваад иржээ. 2017 онд Өвөрхангайн Элсэн тасархай, Улаан цутгалан, 2018 онд Хөвсгөл нуур, Сэлэнгийн Тужийн нарс, Сайхан хөтөл, 2019 онд Хэнтийн Дадал, Дорнодын Буйр нуурт аялж байжээ.

Tuesday, February 4, 2014

Тэмдэглэлийн дэвтэр


Цагаан сар сайхан болж өнгөрлөө. Нилээд хэдэн айл хэсэж олз омогтой.
Айл айлаар хэсэж буузны амт мэдрэхийн сайхныг мартсан байжээ.

Sunday, September 1, 2013

9 sariin 1, xicheeliin shine jiliin mend!


Mongold amidral bujignaj bna. Unuudur yalanguya ix bujignalttai bailaa. Zarimdaa ix olon xun xaragdaxaar tolgoi ergej dotor muuxairax shig.

Saturday, June 29, 2013

Баяртай June

 Бараг хаагдсан байх гэж бодоод нээтэл блогспотынхон миний айди-г хадгалаад л байж байдаг юм байна.

Friday, December 28, 2012

ЛЭД гэрлийн мэндчилгээ

Манай хотод зул сарын баярын өмнөх өдрүүдэд ЛЭД гэрлийн паати болов. Зул сар энэ тэр гэж баярладаггүй ч очиж үзсэн. Астамурандад хамгийн сонирхол татсан зүйл бол олон орны хөгжмийн аянд галтай бүжиглэсэн үзүүлбэр байв.

Saturday, November 10, 2012

Санрайз

Ойрд эрт босоогүйгээрээ сэрж гадагшаа гарваа. Гол зорилго нь далайн эрэгт нар мандахыг харах, төсөөлөн бодсон зургаа авах байлаа.

Friday, September 28, 2012

Панарома

Өглөө эрт босох шахсан боловч үдээс өмнө явж зураг авав.
Авсан зургаараа панарама хийв.

Wednesday, September 26, 2012

Ойр зуур

Зүгээр суухаар зураг ав,
Зүүлэгтэж байхаар блогтоо хий...

Monday, September 24, 2012

Hanabi 2012

Энэ жилийн Ханаби 8 сард болоод хэдэн зураг авсан боловч сэтгэлд хүрээгүй тул нээж ч харалгүй байж байгаад өнөөдөр ганц нэгийг нь нээж үзэв. Баахан адилхан байсан тул цөөн хэдийг нь хадгалав.

Thursday, September 13, 2012

Ганц нэг

 Ойрд тухтай зураг авахаар гарч чадсангүй. Энэ зуны тохиолдлоор дарсан ганц нэг зураг байна.

Wednesday, June 20, 2012

Бороотой

Monday, February 27, 2012

Каминояма - 2

Бүтэнсайнд зугаалав. Ойрхон онсэны газар оров. Өмнө нь нэг очсон. Дараа нь кино үзэв. Гэртээ харив. Завсар нь ганц нэг хоол олж идсэн.

Sunday, February 12, 2012

Цасны баяр

Японы зүүн хойд зүгийн нутгийн баруун эргээр /баруун хойд гэж угаасаа байхгүй л дээ/ энэ жил цас ихтэй байна. Цасанд даруулчихгүйн тулд гэртээ сууж байх нь хамгийн сайн арга боловч, идэж уухын тулд гэрээс гарах зайлшгүй шаардлага тулгарах юм. Ийм үед хальтирч унахгүй эсвэл цасанд шигдэхгүйн тул доодох газраа харж явах ч дээврийн цасанд даруулж үхэхгүйн тулд дээшээ бас үе үе харж байх хэрэгтэй.

Monday, January 30, 2012

Зао - 3: Өвөл

Нэг мэдсэн он гараад 2012 болчиж, бүр 1/12 нь өнгөрчихөж,
Өглөө оройд амнаас уур гарч байх юм, цас орчихиж, өвөл болчихож,
Би чинь блогтой юм байна, сардаа ганц нэг юм бичдэг болтой, бараг мартчихаж.

Thursday, November 3, 2011

Цэцэрлэгт хүрээлэн - 2

11 сар гарчихжээ. Өнөөдөр амралтын өдөр учир үдээс хойш хавартаа сакура, намартаа навчис улайдаг модтой коэн оров. Энүүгээр энэ жилийн намрын навчисны зураг төгсгөл боллоо. Одоо больё доо, баахан л навч...

Monday, October 31, 2011

Омоширояма

Хагас сайнд уул хадаар дэмий тэнэв. 
Намар болж хэдэн улайсан навчны зураг авах санаатай явсан боловч бас бүрэн гүйцэд улайгаагүй бна. 

Thursday, October 27, 2011

Нисдэг болон шумбадаг

 Анх удаа л бараг амьтны зураг авав. Хүн амьтан мөн бөгөөд хүний зураг ч ганц нэг авч л байсан.

Tuesday, October 25, 2011

Ёнэзава хотоор тэнэв.

2 долоо хоногийн өмнө муж дотроо тэнэвээ. Дугуйгаар биш, галт тэргээр. Манай хотоос өмнө зүгт 40км-т байх Ёнэзава хот орлоо. Эднийх үхрийн махаараа алдартай гэнэ лээ.