Ивээлт, нарны нь цацрал алтан эрдэнэ
Ижий таны минь цацал мєнгєн эрдэнэ
Илчит улаан гал нь шvрэн эрдэнэ
Идээшиж суусан гэр минь танан эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Энгvй єргєн тал нь оюун эрдэнэ
Энх vvрийн туяа нь зэс эрдэнэ
Эгэлхэн бvсгvй нь гоёл сувд эрдэнэ
Эрэлхэг ард тvмний нь эв ган эрдэнэ
Эх орон та минь, есєн эрдэнэ
...
Үүнээс цааш 9 бадаг бий. Сая И-лайбрари.мн -ээр тэнэж яваад оллоо. Блог дээрээ чирж авчирдаг нь үүнтэй холбоотой дурсамжаа бичиж авъяа гэж бодлоо.
Анх аав минь нутаг буцаж байгаа Орсуудаас пянз тоглуулагч авч билээ. Тэгэхэд надад хэдэн үлгэрийн пянз, Орос хүүхдийн дууны цэнхэр пластик пянз, дээр үеийн хэдэн Орос хамтлагийнх бас П.Бадарч гуайн энэ шүлгийн пянз байж билээ. Дүү бид 2 энэ хэдэн пянзыг хэдэнтээ эргүүлж хэдэн үлгэрийг нь цээжээр ярьдаг болж, орос хүүхдийг дууг нь дагаж дуулан сурч билээ. Орос дууны пянзнуудыг нь мартжээ. Ямар ч байсан Уч кудук три колодца лав байсан.
Энэ дундаас хамгийн акцэнт өгч цаасан дээр бичиж цээжилж байсан нь Бадарч гуайн шүлэг. Хэд хэд уншаад л бие биенээсээ цээжилсэн эсэхийг нь шалгаж асуугаад л...
Яах гэж цээжилж байснаа мартсан байнаа...
Харин пянз тоглуулагчийг кассэтны хөгжмийн эрин үе иртэл гэртээ хадгалж байгаад дараа нь хөдөө хамаатных руу ч явуулсан билүү дээ. Нэг хэсэгтээ л уйдааг минь гаргаж байжээ.
Орчин үеийн 9 эрдэнийн орон
ReplyDeleteТүмпэнгийн ёроолд тунаж нинжа-н сэтгэлийг гижигддэг нь алтан эрдэнэ,
Түмэн олны ундаалдаг сархадын аяга нь мөнгөн эрдэнэ,
Төрийн түшээдийн баярхах хөөргийн толгой нь шүрэн эрдэнэ,
Таксинаас ч элбэг тааралдах золбин утас нь танан эрдэнэ,
Утаан хөшгөө арилгачвал УБ-н агаар номин эрдэнэ,
Уул талаа сэндийчэхгүй бол ургамал ногоо нь оюу эрдэнэ,
Ууж идэхийн төлөө төрөгчдийн ажил үйлс нь зэс эрдэнэ,
Улсаа хувааж идэгчдийн учиртай эв найрамдал ган эрдэнэ,
Уудам нутагтаа торойх түмэн ардын минь гэр сувдан эрдэнэ,
Эх орон минь та 9 эрдэнэ.
гэх болуу. Санаанд орсноо л бичлээ.
аахааннн.. чи энд байсым бий вий фий гээлү
ReplyDeleteбаярлалаа, хаягаа өгсөнд
энэ гоё шүлэг ээ, манай ээж цээжээр мэдээд байдым.
мэндчилсэн хундага
хэхэ гуйвуулахдаа мэргэжлийн шүү
ReplyDeleteманайх пянз тоглуулагчийг прокатлаж ацардаг байсийшд...аав ээж хоёр гэртээ хэд хэдэн пянз хадгалцан...
ихэвчлэн итали дуучид, Дэмис Руссос, жоохондоо нарийхан хоолойтой байж байгаад томроод бүдүүрээд дуулахаа байцан жаал хүү хэн билээ тэрнийх этр...
пянз тоглуулагч гэсэн чинь нээх гоё хаврын нартай өдөр шиг тийм гоё дурсамж санагдчихлаа...
New kids on the block-n uu?
ReplyDelete