Saturday, September 11, 2010

Step up 1, 2, 3...

Мань мэт угийн урлаг спортын онцын авьасгүй хүн, тэдгээрийг бүтээгчдийн бүтээл /тэмцээн уралдаан, жүжиг, кино гэх мэт бүх төрөл/-ийг харж, уншиж, үзэж баясан өөрийн харанхуй бүдүүлэг, хүйтэн хөндий сэтгэлд бүлээн илч өгч, гэрэл гэгээ нэмэх юм.

Санаандгүй тохиолдлоор саяхан Стэп ап 3 гэдэг кино-г Лхаку.ком дээрээс олж үзлээ. Лхаку-ханд хэлэхэд ирклаам дээр хэд хэд дарсан шүү. Дардаг шүү. Цаашид ч дарах болно.
Блогтоо бичиж үлдээж байгаа нь 3-р ангийг нь үзчээд эхний 2 ангийг торрэнтоор эрж хайж олж авч үзээд сэтгэл хангалуун үлдснийх бизээ. Сүүлийн 7 өдөрт зав зай гарвал энэ кинонуудыг ээлжлэн үзэж сууж байна даа...
1. Стэп ап. 2006, http://www.imdb.com/title/tt0462590/
 Тайлэр бол харуудын хороололд өссөн бөгөөд найзуудынхаа хамтаар машин хулгайлах, паатий хэсэхээс өөр зүйл хийдэггүй гудамжны бүжигчин залуу байлаа. Нэг шөнө паатийнаас хөөгдөөд гарч явахдаа ямар ч зорилгогүй урлагийн сургуулийн тайзыг эвдлэн сүйтгэж байгаад цагдаад баригдана. Шүүхээс түүнд тус сургуульд 200 цагийн ажил хийх шийтгэл онооно. Энэ нь түүнд аз авчирч Нора Кларктай хамтран бүжгийн сургуулилт хийх боломж гарна. Тайлэр бүжигт дуртай, төрөлхийн авьастай, харин өөрт олдсон боломжоо ашиглаж амьдралдаа алхам урагшилж чадах болов уу.


2. Стэп Ап 2 дэ стрийтс. 2008 http://www.imdb.com/title/tt1023481/
Гол дүрийн жүжигчин Энди бол мөн л Мэриландын гудамжны бүжигчин бүсгүй. 410 гэдэг бүжгийн багт оролцож хууль бус үйлдлүүдэд оролцож явдаг. Харин өмнөх ангийн гол дүр Тайлер түүнийг Тэхас руу цөлөгдөхөөс аварч урлагийн сургуульд шалгалт өгөх боломж олгоно. Энди урлагийн сургуульд ороод олон найз нөхөдтэй болж өөрийн бүжгийн хамтлаг байгуулан, гудамжны тулаанд оролцож 410 багтай өрсөлддөг.  Гэвч гудамжны бүжиг нь сургуулийн дүрэмд харшилж сургуулиас хөөгдөнө. Киноны төгсгөлд тэр шийдвэрлэх бүжгийн тулаанд орж ирээдүйгээ өөрчлөх алхам хийх шаардлагатай болно.
Сүүлийн бүжиг бас л тасархай. Ялангуяа тэр Мүүз гээд залуу-н бүжиглэж байгаа хэсэг бол лайтай. Бас дунд нь явдаг латин америк бүжгийн ая таалагдсаан.



3. Стэп ап 3Д. 2010, http://www.imdb.com/title/tt1193631/
 Энэ ангид Мүүз /Moose/ сургуульд ирж байгаагаар эхэлдэг. Гэхдээ гол дүрийн залуу бол Люк. Тэр эцэг эхээс үлдээсэн байрныхаа доод давхарт хөгжмийн клуб байгуулж, харин өөрийн бүжгийн хамтлагийн хамт дээд давхарт нь ажиллаж амьдарч, сургуулилт хийдэг. Мүүз инжэнэрийн чиглэлээр сурах гэж ирсэн ч эхний өдрөөсөө Люктай танилцаж тэдний багт сургуулилж гудамжны бүжгийн хамгийн том тэмцээнд оролцохоор зорино. Багийн хамтаар олон саад бэрхшээлийг даван туулж байж тэд ялалт байгуулах болно. Дээрэмчид багийнхны хувьд энэ тэмцээн амьдралдаа хийсэн хамгийн том алхам байх болно.
 


Энэ 3 кино-г дүгнээд хэлчихэд үнэндээ тийм ч сайн жүжиглэлт, тийм ч сайн найруулалт байхгүй. Гэхдээ л бүжиг, хөгжим, авьяаслаг бүжигчид энэ кино-г авч гарчээ. Ийм байхаар л хийгдсэн болов уу гэмээр. Киноны зарим хэсэг дээр хөл гарын хуруу аяндаа хөдөлж дороо дэвхцэж байсныг хэлэх нь илүүц биз. Хэрвээ бүжгийн хөгжим сонсож, сайхан бүжиглэдэг хүмсийг харахыг хүсвэл үзэх л кинонууд. Хэрвээ үзэх боломжгүй бол миний бичснийг уншаад трэйлэруудыг харчихад болно доо. хэхэ

4 comments:

  1. Одоо саундтракуудыг нь татаж аваад сонсож байна.

    ReplyDelete
  2. bi chamd neg iimerhuu кино sanal bologhiuu center stage geed ih goe кино baigaa jinhene bujgiin tuhai

    ReplyDelete
  3. хахаха ирклааман дээр нь дараад их мөнгө өгжоогоом байна да..мөнгө нэмэгддэг байх да тийм үү? жухам завгүй хүн бас коно үзээл амжчихийм да..гэснээс өшдөр орой би харин гоё коно үзсийшд :р

    ReplyDelete
  4. baidag l negen: tnx, uznee. Gexdee balletiin tuxai gardag bololtoimaa te.

    ReplyDelete