Wednesday, October 6, 2010

Өнөөдөр

Заа хөө ойрын үед гэр - ажил - гэр гээд гадагш цухуйх зав алга бна. Энэ нутагт 10 сар гэдэг ер нь манан будангийн улирал бололтой. Бүтэн долоо хоногийн турш тувт л үүлтэй, чийглэг, нойтон, зэврүүн байна. Өглөөдөө босож усанд орчоод гарч ирнэ гэдэг асуудал хүндэрч ирж байна шүү. Өвлийн бэлтгэлээ базаана даа..


Ойрд хийх ёстой ажлууд: удаа дараа бүтэлгүйтсэн туршилтын шалтгааныг олох /хийхээсээ хэд дахин хэцүү юм/, артикль унших, бас нэг сэквэнсингийн протокол /өмнө нь бас л ДНХ-н бүтцээс болоод бүтэлгүйтээд байгаа/ бэлдээд урвалж ирэхээр хийх, бас ганц 2 юм нэмж захиалах гэх мэт байна. Ядаж байхад цаг агаар муу байхаар сэтгэл санаа хүртэл тавгүй байх юмаа. Дээр нь багш өрөөнд нэг супэрмикро компьютэр гэснээс өөр хаяггүй нилээд том ПС тавьчихсан. Нөгөөхийн сэнс нь нэг үйлдвэрт байгаам шиг анхаарал төвлөрөх боломжгүй дэндүү байна. Сонирхоод асуувал том хэмжээний тооцоололд хэрэглэхээр авсан 2 процэссор, 4 график карттайэд гэнээ. Энэний дуунаас илүү гарахын тулд орилж ярих хэрэгтэй болоод байхын. Төвлөр төвлөр... Чадахгүй нь ээ.
 Блог бичихэд хүртэл төвлөрч чадахгүй нь.
 Эртээд авсан зурагнуудаасаа үргэлжлүүлээд оруулчихая.Энэ бол нилээд феодал айл байх.
 Энэ цэцгийн өмнөх зураг нь гоё уу, энэ нь зүгээр үү? Өмнөхийг нь энд дарж хар.
 Энэ замаар шинкансэн, дэнша 2 хамт явдгийн.

 Бас нэг цэцэг нэмчихье. Их олон дарчихаар алийг нь оруулахаа мэдэхээ байчих юм.
 Сэрүүн салхи сэвшин үлээнэ...

6 comments:

  1. өмнөх нь гоё байнаа
    юун чимээ билээ гэсэн учир нь олдлоо

    ReplyDelete
  2. umnuh tsetseg n goy-iin bna.naad zamaar chin tegeed naad 2 chin uralddiimuu ?


    Төвлөр төвлөр... Чадахгүй нь ээ. - ene ih goy ug bnaa.odoonoos heljiinaa.

    hii hii- chadkuneee geel :D

    ReplyDelete
  3. Нэг нь наашаа, нөгөөх нь цаашаа явах зам. Адилхан зам дээгүүр явдаг гэж хэлэх гээд л...

    Өнөөдөр бас л төвлөрч чаддаггүй наасан.

    ReplyDelete
  4. Дахин 2 цэцэг төгсгөлд нь нэмэв. Бас л оруулчмаар ч юм шиг байлаа.

    ReplyDelete
  5. ёооноо энэ том үсэгнүүд чэнн дарж аллаа

    ReplyDelete
  6. Уншигчдын нүдний хараанд сайн шүү дээ. Бусдыгаа л бодохын.

    ReplyDelete