Сэндай хотод жил бүр зохиогддог жазз хөгжмийн фестивал үзэв. Линк нь
энд. Энэ фестивалд 2 өдрийн турш 36 газарт том жижиг тайзан дээр чадах чадахгүй хамаагүй олон хамтлаг дуучид жазз нэртэй болохоос бүх төрлийн хөгжим дарж, дуулж бүжиглэдэг юм байна. Ганц нэг зураг дарав. Маний хөгжим ойлгодог ч гэж юу байхав, нэг японд амалчихсандаа бантаад л явсым.
 |
Хамтлаг, дуучин бүр 10мин бэлтгэл, 30 мин үзүүлбэр үзүүлэх эрхтэй.
Энэ хамтлаг тун давгүй аязнууд тоглож байсан. |
 |
| Голчлон франц дуу дуулдаг дуучин. Хөгжимчинтэйгээ. |
 |
| Поп дуучин байх. |
 |
50, 60, 70, 80-аад оны америк дуунууд дуулдаг хамтлаг. Давгүй. Ганц мэддэг дуу байсан нь Элвис
Прэсли-н Лав ми тэндэ... |
 |
Энэ юу дуулаад бгаа нь мэдэгдэхгүй нэг тийм хамтлаг.
Баруун талын залуу зогсоо зайгүй дороо үсрээд л байсан. Жамп блюз нь ч юм билүү хэн мэдхэв.
Лав бөөр нь доргисон байх. Үтэр түргэн өөр тайз руу эргэсэн. |
 |
| Шинэхэн СД энэ тэрээ гаргасан хамтлаг. яахвээ нэг тийм хамраараа дуулсан хамтлаг. даж. |
 |
Дээд талын танилцуулга дээр ахлах ангийнхны өрсөлдөх тайз гэж бичсэн байгаан.
Гэхдээ аав ээж нар нь ирчихсэн бололтой. Энэ хамтлагийн тэр 2 бүрээ л их
чанга. Тэр арын хүүхэн уг нь дуулаад байх шиг байсан. |
 |
Жинхэнэ жааз, блюз чиглэлээр нь дуулдаг хамтлаг. Тэр хөггүй контрабасс дарж байгаа нөхөр ганц гарч ирж
багаа алчаад орсон. |
 |
| 90 оны хүнд ороок... Наад талын өвөө эмээ нар ойлгосон уу үгүй юу. Уг нь гитартаа сайн юм билээ. |
 |
Бийтлз. Тэднээс ялгаатай нь хамтлагийн нэг гишүүн бусдаасаа 20 насаар ахмад гэж
танилцуулна лээ. Дажгүй. |
 |
| Шууд нэвтрүүлэгт оролцох санаатай цухалзсан ч манийг олж хараагүй. |
 |
| Эцэст нь ганц нэг оддын тоглолт. Ryudo Uzaki/宇崎竜童/ Хүмүүс бөөгнөрөөд шаваад байхаар нь очиж үзсийн. Тэрнээс танихгүй. Эндээс харвал кино жүжигчин, ая зохиогч, дуучин хүн гэнэ. |
 |
Chie Ayado /綾戸智恵/. Бас л дуучин, жүжигчин хүн юм байх. Төгөлдөр хуур сайн дардгийн бна лээ.
Зогсоо өндөр нь нөгөө дуучныхаа суугаа өндөртэй бараг тэнцүү гэхэд биедээ баймгүй хоолойтой.
Энэ хэдийг үзэж сонсчоод эртхэн замаа бодов. |
goyoii
ReplyDeletesandaltai bsan bol bur goyo tuxtai baix bsan.
ReplyDeletegazar suugaad uzku yu :D
ReplyDeleteXumuus bosood zogstson bsan. Gantsaaraa suugaad bval yu uzxev
ReplyDelete