Гадагшаа гарахаар шуудангийн хайрцаг руу хяламхийтэл ямар нэг юм ирчиж. Бас л нөгөө пиццаны газрын реклам, зар биз гэж бодоод нээтэл Америкаас гэсэн бичигтэй дугтуй бна. Лавшруулан харвал...
 |
Хэн нэгэн нь Америкаас ном илгээсэн байжээ. Номын нэр нь Фокус: Рефлекшн
Ном дугтуй хоёр. |
 |
Аль жилийн өмнө Фликр дээр тавьсан зургийг маань нэг номонд тохирч магадгүй нь ашиглаж болох уу
гэхээр нь зөвшөөрсөн юм. 2 жилийн өмнө Токушима-д байхдаа авч байсан зураг. |
 |
Арын хуудсанд нь миний нэр байнаа. 131 гэдэг нь хуудасны дугаар.
Гоё зураг биш ч гэсэн номын хуудаснаас анх удаа өөрийн нэрийг харах гоё юмаа.
Lark Books гэдэг энэ компани Фокус нэртэй 4 цуврал ном гаргасан юм байна. Тэрний нэг нь энэ. |
No comments:
Post a Comment