Friday, November 25, 2011

Зүүд

 6.30-д тавьсан сэрүүлэгнээсээ өмнө сэрж унтраачихаад эргэж унтаад 9 цагт нүдээ нээдэг юм байна. Эхний сэрэлтээс өмнө харин нэг зүүд зүүдэлснээ санаж байна.
Ямар ч байсан Монгол явчиж, зузаан хувцастай байсныг бодвол өдийд л байх. КТМС-н урдуур алхангаа тэнгэрийн зураг авах гээд байгаа бололтой, баахан алхаад л үүл ажиглаад явах юм. Нар цухуйж, үүлэн завсраар гэрэл тусахыг л хүлээгээд байх юм. Тэгээд авсан ч юмгүй сэрчихлээ. Сүүлийн хэд хоног Монголд гарсан зургийн үзэсгэлэнгийн тухай сонирхож байснаас болсон байх. Монгол харихаараа хөдөө явж хэдэн сайхан зураг дарна даа.
Яг одоо доорхи халуун ванил нэг аягыг уучмаар санагдаж бна гэж...

2 comments:

  1. bi oirdoo arai l denduu ih zuudleed bgaa :D

    ReplyDelete
  2. Xexe. Bi bur shireen deer suuj bxdaa xurtel zuudelj bna lee.

    ReplyDelete