Tuesday, December 18, 2012

Тэнгэр нурж дэлхий сөнөх үед юуг санавал зохилтой \орчуулга\

Хэрвээ маргааш эсвэл ойрмогхон дэлхий сөнөх бол юу хийх байсан бэ? Ер нь дэлхий сөнөвөл яах вэ гэж ер бодож байсангүй.

Өнөөдөр "Seeking a friend for the end of world" киног үзчээд энэ тухай хальт бодов. Хүмүүсийн зарим нь хийж амжаагүйгээ амжуулах гэж яарна,  ийш тийш гүйж үймж сандрана, нөгөө хэсэг нь дэлхийн сүйрэлд бэлдэж газар доор нуувч ухаж, хоол хүнс бэлтгэнэ, эсвэл зарим нэг нь юу ч болоогүй юм шиг амьдардагаараа амьдраад дуусах байх. Миний хувьд гэр бүлийнхэнтэйгээ ойрхон байж, өдөр тутмын хийдэг зүйлсээ хийсээр үнс нурам болвол дээр.
 Киноны хувьд энгийн боловч гоё санаатай, элдэв нуршил хэт баатарлаг явдал үгүй тун нь таарсан болжээ. Гол дүрийн залуу дэлхий сөнөлөө гэхэд л амьдралын үнэт зүйлс нь юу болохыг ойлгож, гэр бүлдээ очихоор яваа бүсгүйд тусалдаг. Дахиж нэг үзэх кино.

Үүнээс гадна гүйж харайж буудалцдаг 2 кино үзсэн.
Skyfall 007 - Бондын цуврал. Яг л өмнөх ангиудтай адил. Англи хэв маягтай, өндөр түвшний мэргэжлийн тагнуул. Бууны суманд оногддоггүй баатар, оногдсон ч үхдэггүйбаатар. Том кино театрт нэг удаа үзвэл дажгүй.
Оросын усан дээр байрласан хаягдсан хот очиж үзмээр газрын нэг...






Total recall - Өмнөх Ангарагийн тухай хийгдсэн Шварцнеггерын тоглосон киног гүйцэхгүй санагдсан.  Эффект энэ тэр нь мэдээж сайн. Ангарагийн оронд Австрали тив колони болцон байсан. Яагаад ч юм тэр хэсэгт ерөөсөө нар тусаж өдөр болдоггүй.
Дахиж үзэх шаардлага байхгүй.

Ер нь кинонуудыг үзэгчийн хувиар хэд хэд ангилж болмоор санагдлаа.
- Нэг ч үзэхгүй кино
- Нэг удаа үзэхэд хангалттай кино
- Олон удаа үзэх кино...

No comments:

Post a Comment