Цас хаялсан өглөө, зүсмэл боорцог, халуун байхуу, хөнжилдөө хэвтэж баймаар амралтын өдрүүд, энэ чинь л өөр газарт мэдрээгүй мэдрэмж, эсвэл мартагдсан дурсамж ч гэмээр юм уу. Зүүд ч юмшиг.
Нэмэлт өөрчлөлт алга. Ажилд орсоор 3 долоо хоноход гавьтай зүйл бүтээсэнгүй. Тааралдсан хүн бүр хир дасаж байна, ганц юм уух уу, ууна шүү гээд болзоо тавих юм. Долоо хоног бүр л тусгай хөтөлбөр байх шиг. Эхний долоо хоног хамт олноороо албан ёсоор дуулж хуурдав. 2 дахь долоо хоногт анги хамт олонтойгоо баригдаж уулзав. 3 дахь долоо хоногт чухал шаардлагаар үсний найранд явлаа. Ирэх долоо хоногт хамаатны хүний хуриманд очих болзоотой. Гэтэл ажил хөдөлмөрийн тал дээр батлагдсан хөтөлбөр юу ч алга, ажил төрлөө төлөвлөх ч боломж алга. Гэнэтийн зүйлс санаандгүй гарч ирэх нь нэг бодлын гоё ч юмшиг.
Нэг шөнө дотор төсөл бичих, 10 мин дотор лекц бэлдэж унших, долоо хоногт ном бичихгээд л... Бүгдийг нь хийх гээд зүтгэчихээр угаасаа амжихгүй. Хажуугаар нь гарч ирэх ажил бас л их. Бүгдийг нь үнэн санаанаасаа хийх боломж яагаад ч алга. Гурилдана гэхээр нэг л явж өгөхгүйн. Цаг цагт нь гялс хийгээ л дараа нь юу гарч ирэх бол гээд бие сэтгэлээ бэлдэж байхгүй бол. Уг энэ бүгдийг гялалзуулчаад фликрийн намрын уулзалтанд ч ормоор санагдахын. Навчсаа гөвөх модод, шарласан ой, шаржигнах навч буудмаар...
өнөөдрийн уулзалтанд зориулж өглөө дэлгүүрээс гутлын тос авсымсан, даанч гутлаа тосолж амжсангүй, мартчихжээ :р
ReplyDeleteхахаха
Deletexaxa
Deleteфликрийн уулзалтандаа дагуулаад явчаач :р
ReplyDelete