Арвандугаар сарыг үдэн гаргая
Арван гурван оны
Аравдугаар сар баяртай
Сайн муу эрчилсэн
Сар өдрүүд минь баяртай
Ардын хүүхдийг аашилж загнан
Ахархаж томорсон үе ч байлаа
Албан тушаалтанд чичлүүлж
Арчаагүй дээрэлхүүлсэн өдрүүд ч байлаа
Чөмөг хага ташим
Чимчигнэсэн өглөөг үл мартнам
Чийгийн улаан мушгирсан
Налгар өдрүүдийг ч үл мартнам
Амины ажлууд амжуулсан
Хагас сайныг дурдмаар
Амарч хажуулж хэвтсэн
Бүтэн сайныг ч үл орхимоор
Бүрлээч хааны бүтэн биеийг
Бүрэн хуягласан морьтой нь үзэв
Бөгсөн биеэр нь нэвтрээд
Бүр дээр ньавирав
Нийгмийн амьдралд хутгалдан
Нэг сарын туршлага суув,
Нэгэн сарын нас хорогдсон
Аравдугаар сарыг үдье
Арван нэгдүгээр сар велкам, ёокоосоо.
No comments:
Post a Comment