Monday, September 28, 2015

Хариуцлага

Асар завгүй өдрүүд ар араасаа хөвөрсөөр
Аравдугаар сар үүд тогшсоныг мэдсэнгүй

Адал явдлаар дүүрэн есдүгээр сар
Аравтын дарга болсноор шувтарч байх нь тэр

Ахуй амьдралаа өөд татъя,
Ажил төрлөө цэгцэлье гэж
Ойр холын планаа гаргаад л
Огцом өөрчлөлтөөс зугтаж явсансан

Нийтийн хүсэл зоригоор ч тэр үү
Нэг хүний сонирхолоор ч тэр үү
Нэгэн биеийн үүрэг хариуцлагаас
Нэгж байгууллагын хариуцлагат шилжив

Том багагүй арваад хүний
Толгой нь болж залж эхэллээ
Тогтон сууж орох завгүй
Тоост өдрийг үрж эхэллээ

* * *



2 comments:


  1. Залуу дарга амар мэнд үү
    Завгүй бужигнаад ажил тавлаг уу
    Удирдах албан тушаалдаа
    Ухаан уралдуулж явна уу

    Толгой сүүл холбоод
    Таван үг үлдээе гэтэл
    Үгийн баялаг аргагүй дутах нь
    Үүгээр түр завсарлахаас хахах

    ReplyDelete
    Replies
    1. mendee amar mend uu,
      xicheelee l zaamaar bn, udirdax ajil xereg algaa

      Delete