Tuesday, November 24, 2020
Шаал дэмий
Дэлхий ертөнц эргэдгээрээ эргэж, нарыг тойрон хоосон орчинд жингүйдсээр. Харин бидний үе энэ насандаа дахиад тохиохгүй ч байж мэдэх хор уршигтай, үр дагавартай байж мэдэх, дурсамж дүүрэн эсвэл огт дурсамжгүй нэгэн жилийг давах гэж зорьсоор. ХорьХорь он гарчихвал бүх зүйл сайхан болчих юм шиг энэ жилд л бүх бурууг нялзааж явна. Нэг бол айж учир тоймгүй ийш тийш зугтаах, нэг бол гэртээ нам сууж хоригдох гэсэн үндсэн 2 төлөв байдалд үнэндээ оршиж байна.
...Зарим нь байгалиасаа ч үүсэлтэй гэх, зарим нь вирусологийн дайн ч гэх. Одоо бол аль ч тохиолдол нь байсан ялгаагүй. Чухал зүйл нь бид ямар өчүүхэн гэдгээ л мэдэрсэн тэр момент. Ийм тохиолдолд амьдралд юу чухал вэ? Бид амьд үлдэж чадах уу. Дэлхий даяараа вакцин үйлдвэрлэхээр уралдаж байна. Хор хохиролтойгоор даван туулах өрсөлдөөн. Зарим нэг нь мөнгө хийнэ мэдээж.
Манай улсын хувьд хэдий хүн ам цөөхөн ч оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтээр бусад улсаас хоцрохгүй байх боломж бий. Яг л энэ мөчид өөрийн сонгосон мэргэжлээ ямар чухал болохыг мэдэрч байна. Бид 3 хүнийг эдгээж чадахгүй ч 3 сая хүнд нөлөөлөх алхамыг хийж чадна.
Эцэст нь энэ өвчин ч, түүний шийдэл нь ч глобальчлалын үр дүн.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment