Цагаан сар сайхан болж өнгөрлөө. Нилээд хэдэн айл хэсэж олз омогтой.
Айл айлаар хэсэж буузны амт мэдрэхийн сайхныг мартсан байжээ.
Олз омгийн нэгээхэн хэсэг нь тэмдэглэлийн дэвтэр...
Энэ долоо хоногт 3 тэмдэглэлийн дэвтэртэй боллоо.
1. Эхнийх нь шар цаастай, зузаан дэвтэр. Элдэв календарь энээ тэрээ байхгүй.
Үүнийг уулзалт, хурал цуглаанд их юм бичих шаардлагатай үедээ авч явна.
2. Монгол мэнэжер гэсэн цэнхэр цайвар жижгэвтэр дэвтэр. Цэнхэр өнгийн бал дагаж ирснийг нь эхнэр олзолсон. Дотроо элдэв юмтай, өдөр өдрийн календарьтай тул байнга авч явах байхоо.
3. Гуравдахь дэвтэр мөнгөлөг гадартай, хатуу хавтастай, юм юм хийж тэмдэглэж болдог гэнэ лээ. Үүнийг цагаан сараар олоогүйн, алс газраас өөрөө худалдаж авсым. Харин өчигдөр орой л хүлээж авлаа. Өмнөх иймэрхүү дэвтэр маань цагаан өнгөтэй, 4 жилийн өмнө худалдаж авсан бөгөөд цагийн аяст аргагүй элэгдсэн. Энэ удаад шинэ дэвтэр 2014 оны зорилго зорилтод тодорхой амжилт үзүүлнэ гэж найдаж байна.
![]() |
| Сетап хийж буй байдал |

No comments:
Post a Comment