Saturday, February 19, 2011

Ганц нэг хүүхэлдэйн кино

Ажил ихтэй завгүй байлаа ч завсраар нь толгойгоо сэргээж байх хэрэгтэй. Ингээд ойрын үед үзсэн хэдэн хүүхэлдэйн киногоо тэмдэглээд үлдээчихье.

Tuesday, February 15, 2011

Sharpens you up

Ойрын хэдэн өдөр нилээд ажил ихтэй зав муутай. Цайнд орсны дараагаар ажлын чадавхиа нэмэгдүүлчих санаатай фриск авч хүлхэв. Рэклам дээр нь оюун ухаан хурцалдаг гээд байдаг над лав үйлчлэхгүй нь. Хэзээ толгой цоорохыг хүлээж нэг нэгээр нь хүлхсээр бараг нэг хайрцгийг идчихлээ.

Нэгийг амандаа хийчээд дахиад жоохон хүлээе.

Sunday, February 6, 2011

Өвлийн зурагнууд

Цастай өвөл мөстэй өвөл
Цан хүүрэг татсан өвөл гэж...
Цас орж эхэлснээс хойш авсан зарим зурагнуудаа оруулая.

Saturday, February 5, 2011

Ойрд

Шинэ оны эхний ажлын өдөр гэж гарчиг тавиад л блогоороо шагайж амжсангүй.

Он гарсаар тун ч зав алга. Нэг л мэдэхэд бүтэн сар өнгөрөөд цагаан сар болчихсон байна.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Sunday, December 12, 2010

Анхнаас цаснаас амжиж...

Ойрд ажил ихтэй явсаар нэг мэдсэн юу юугүй шинэ он гарах дөхчихжээ.Японд зул сарын баяр тэмдэглэдэг болохоор гудамжны чимэглэл сонирхож зураг авлаа.