Хүүхэлдэйн гэдэг яг тохирох үг мөн үү биш үү. Өмнө нь хүүхэлдэй хөдөлгөөнд оруулж хийдэг байсан болохоор ингэж нэрлээд тогтсон байх, угтаа зурмал эд юмс, хүн төст, хүнэнцэрийг амилуулсан бүтээл байх.
Battle for Terra (2007)
Утга санаа нь Аватартай төстэй. Хүн төрөлхтөн нарны аймгийн хүн амьдарч болохоор гаригуудаа дайн дажины хөлд сөнөөж хаячихаад, сүүлчийн хүмүүс элдэв юмны сэгээр хийсэн сансарын хөлөгтөө сууж амьдарч болохоор гаригийн эрэлд гарсан байдаг. Харин Терра бол нам жим амар тайван амьдралтай, өвөрмөц байгальтай, сүүлээ хөдөлгөн агаарт хөвж, модон дээр амьдардаг уугуул оршин суугчидтай гариг. Гаригийн агаар нь хүмүүсийн хувьд хатуу ширүүн, хэрэв агаарт нь гарвал 20 сэк-д бүтэж үхнэ /Роботын хэлснээр/. Халим, шувуу 2-н эрлийз гэж хэлмээр асар том амьтад тэнгэрт нисч байгаагаас харвал агаар нь өтгөн, нягтшил ихтэй байх л даа. Зиак гол үйл явдал хүмүүс гаригийг судлахаар ирж уугуул иргэдээс улаан цайм хулгайлж эхэлдэг. Мала охиноо /хүйс нь хүнийхтэй төстэй бололтой/ хайхаар гарсан аав нь хүмүүст олзлогдоно. Мала харин араасаа хөөж явсан онгоцыг санаандгүй унагааж нисгэгчийг /Жим/ нь олзолно. Мала Жимийг аварч оронд нь аавыгаа олж авах болзол тавина. Тэдний энэ харилцаа эцэстээ Терра гариг болон сансараар тэнүүчлэгчдийн аль алиных нь хувь заяанд чухал нөлөөтэй.
Аа тийм, бас нэг чухал дүр бол Жимийн туслах бүхнийг чадагч мэдэгч робот. Мэдэхгүй хийхгүй юм байхгүй. Мала Жимийн хамт аавыгаа хайхаар явсан үеэс байдал хурцдан Терра гаригийг хүн амьдрахад тохиромжтой болгохоор хувиргах хүмүүсийн үйлдэл, энэ хувирал нь уугуул оршин суугчдыг мөхөлд хүргэх тул гаригаа хамгаалах Террачуудын сөргөлдөөн байлдаанд хүргэнэ.
График дүрслэл тийм ч сайн биш боловч үйл явдал ерөнхийдөө таалагдсан.
Planet 51 (2009)
Чарльз хад чулуунаас өөр зүйлгүй гэгдсэн 51 гариг дээр хөл төвьтал... бодсоноос нь шал эсрэгээрээ харь гаригийн довтолгооноос жийрхэж явдаг, амьдран суугаа байдал нь дэлхийтэй хачин төстэй, ногоон биетэй хүн төст амьтдын гариг байдаг. Уг нь тэр америкийн тугаа хатгачихаад хэдхэн цаг байж байгаад харьж үндэсний баатар болох төлөвлөгөөтэй ирсэн боловч Генерал Гроол, професор Киппл нар тархи удирддаг, иддэг харь гаригийн амьтныг устгах, шинжлэхээр хөөнө. Харин Лем санаандгүй Чарльзтай уулзснаар 500милээс цааш огторгуй байдаг, харь гаригийнхан тархи иддэггүй гэдгийг ойлгож комиксын сэтгүүл зардаг харь гаригт итгэдэг найзын хамт гэрт нь буцахад тусална. Инээдмийн, хөгжилтэй кино.
Megamind (2010)
Алс хол хоёр гариг хар нүхэнд сорогдож нярай Мэтромэн, Мэгамайнд 2 дэлхий илгээгдэнэ. Мэтромэн нь баян айлд өсөж сайн үйлс хийдэг сайн талын баатар болон өснө. Мэгамайнд багын зожиг, ганцаардмал, хорон санаатай, сайн сайханд атаархаж хорссон, бага зэргийн бүтэл муутай, Мэтромэнтэй үргэл сөргөлдөж явдаг нэгэн болно. Нэг удаагийн тулаанаар Метромэн-ыг ялж үгүй хийснээр хотыг өөрийн гартаа оруулж авна. Гэтэл түүнд өрсөлдөгч байхгүйн улмаас уйтгарлаж, хийх зүйлээ олж ядна. Ингээд тэр нууцаар өөрийн эсрэг сайн талын супер баатарыг Мэтромэны ДНХ ашиглан бүтээнэ /Титан/. Гэтэл Титан Роксана-д дурласан бүтэлгүй зураглаач байсан бөгөөд өөрийн хайртай бүсгүйтэй нь Мэгамайнд болздогийг мэдснээр сайн талын баатар биш эсрэгээрээ хорон санаат эсрэг дүр болж хувирна. Ингээд Мэгамайнд бас л бүтэлгүйтэж Титаныг зогсоож хотыг аврахаас өөр аргагүйд хүрнэ.
Tangled (2010)
Энэ харин ирээдүй, сансар, харь гаригийнхантай ямар ч холбоогүй кино. Рапунзелын үлгэрээс сэдэвлэж хийсэн инээдмийн хүүхэлдэйн кино. Нэгэн хаант улсын хатан хүндээр өвчилж амь насыг нь аврахыг тулд ид шидийн цэцгийг олж уулгадаг. Гэтэл энэ цэцгийг хэдэн зууны турш бусдаас нууж харамлаж ирсэн Готэл авхай цэцэгнийхээ араас ордонд ирж хатны охиныг хулгайлна. Тэр охинд дуу дуулж өгч Рапунзелын үс авхайг залуужуулдагбайлаа. Готел өөрийн үнэт эрдэнээ өндөр цамхагт хорьж хуурсаар 10н хэдэн жил өнгөрнө. Охиныг 18 нас хүрдэг өдөр зартай хулгай Флин хааны титмийг хулгайлж ордны хамгаалагч нараас зугтаж яваад өндөр цамхгийг олж санамсаргүй Рапунзелтэй таарна. Флин охинд Рапунзелын төрсөн өдрөөр нисгэдэг гэрэлт дэнлүүг үзүлэхээр дагуулж явснаар адал явдал эхэлнэ. Ерөнхийдөө адал явдал эхлэх гэсээр байтал киноны эхний 2/3 дуусчихсан. Гэхдээ үзэхэд давгүй кино байлаа. Кинонд Рапунзелын ногоон гүрвэл, мөрч /үнэрч/ адуу Максимус, дээрэмчдийн баг туслах дүр болно.



Kuukeldei uzeegui tunchig udjee. Suuliin tangled huurhun sanagdav
ReplyDeleteuzeerei. dajgui.
ReplyDeletealiina ch uzeeguuliimeen
ReplyDeleteMegamind gej FV deer nuguu hover ni garch ireed bdag nuxur shude.
ReplyDeletemidjiin..haraad tanijiin eter :D
ReplyDeletezugeer uzeeguul gejiin eter haha mangar heruulch :p
chi manii blogiig chaatiin talbaraa bolgoxoor shiidvuu xaxa.
ReplyDeleteшиидээгүү байнаа
ReplyDeleteхүүе 5н үг соличхисо
ReplyDeletezavgui bnaa. xalit orj ireed garlaa
ReplyDeletemegamind чинь үнэн күүл залуу байлээшд. Би дахин дахин үздэг болсон гэвүүл яахуу? байжийгаа нь бүүр нэг эгдүүтэй гэж ккк
ReplyDeleteXexe, sergelen daanch buruu yumand ashiglaad bdag boloxoos.
ReplyDelete