Monday, October 3, 2011

Panaroma

Бүтэн сайнд зүүн ууланд гарч блогийнхоо толгойд зориулж дэлгэмэл зураг хийв. Бусад зургаа дараа оруулнаа.

Tuesday, September 27, 2011

Ургацын далай

Хойд нутгаар намар болж будаа тариа боловсорч гүйцэж байна. Уулархаг газар тул будаа тариалахдаа ууландаа үелэн тарьдаг юм байна. Өглөө эртлэн босож хэдэн зураг дарав.

Wednesday, September 21, 2011

Цэцэгс

Зам дээр ургасан цэцэгсийн хажуугаар зүгээр өнгөрч чадсангүй. Яаж зүгээр байхав. Дараад дараад явчнаа. Дан нэг төрлийн цэцэгнүүд л болчлоо доо.

Tuesday, September 20, 2011

Sendai Jozenji Jazz Festival 2011

Сэндай хотод жил бүр зохиогддог жазз хөгжмийн фестивал үзэв. Линк нь энд. Энэ фестивалд 2 өдрийн турш 36 газарт том жижиг тайзан дээр чадах чадахгүй хамаагүй олон хамтлаг дуучид жазз нэртэй болохоос бүх төрлийн хөгжим дарж, дуулж бүжиглэдэг юм байна. Ганц нэг зураг дарав. Маний хөгжим ойлгодог ч гэж юу байхав, нэг японд амалчихсандаа бантаад л явсым.

Monday, September 19, 2011

Ханаби 2011

Сарын өмнө ханаби-ны зураг авснаа гэнэт санаж хэд гурвыг нь янзлаад хадгалав. Ноднингийн зурагнууд.