Friday, December 28, 2012

ЛЭД гэрлийн мэндчилгээ

Манай хотод зул сарын баярын өмнөх өдрүүдэд ЛЭД гэрлийн паати болов. Зул сар энэ тэр гэж баярладаггүй ч очиж үзсэн. Астамурандад хамгийн сонирхол татсан зүйл бол олон орны хөгжмийн аянд галтай бүжиглэсэн үзүүлбэр байв.

Tuesday, December 18, 2012

Тэнгэр нурж дэлхий сөнөх үед юуг санавал зохилтой \орчуулга\

Хэрвээ маргааш эсвэл ойрмогхон дэлхий сөнөх бол юу хийх байсан бэ? Ер нь дэлхий сөнөвөл яах вэ гэж ер бодож байсангүй.

Saturday, December 15, 2012

Киото


Өнгөрсөн долоо хоогт ажлаар хальт Киото явав. Тэр далимдаа ганц нэг зураг дарав.

Wednesday, December 12, 2012

Зуун жилд нэг

Одор бур дахиж эргэж ирэхгуй ч 12 оны 12 сарын 12-ны одор зуун жилд нэг л тохиолдоно. Оноодор тийм одор, онцгой сонин зуйлгуй мэт хэвийн уйтгартай одор. Дараагийн зуун жилд узэхгуй нь тодорхой, узсэн ч 130 гарсан хунд юу ч сонин биш байх биз. ТВ-ээр найт музеюум 2 узчээд унтая, хуухдуудийн тоглоомнууд зуудэн дунд амилах вий гэж хальт санаа зовов.

Эцэст нь : Being a bad person is not so bad for yourself, at least you won't suffer from disappoints.

Saturday, December 8, 2012

Оройн хоол

Ээж байхгүйд хааяадаа дайсны цэргүүдэд хоол хийдэг. Заримдаа залхуураад гадуур хооллочихдог, өнөөдөр аль аль талууд гадуур хооллох тал дээр зөвшилцөлд хүрсэн боловч хүйтэн салхитайд аавын хөл гарахаас төвөгшөөж гарт ажил нэмэв.