Энэ бол Шикоку арлыг Хоншу аралтай холбож байдаг дэлхийн хамгийн урт дүүжин гүүр. Зургийг Аважи арал талаас авсан бөгөөд гүүрний цаад төгсгөлд Кобэ хот цайрч харагдана. Вики дээрхи линк нь: http://en.wikipedia.org/wiki/List_of_longest_suspension_bridges
Ёшиногава гүүр. Саяхан тавигдсан шинэвтэр эд дээ. Өмнө нь өдөр зургийг нь авч байсан болохоор яг гэрэл асах үеэр нь, арай шөнө болоогүй байх үед нь авъя гэж бодоод...3р нь жижигхэн гүүр. Энэ гүүрээр нэг машин явж өнгөрөх багтаамжтай бөгөөд гүүрний 2 талаасаа 2 эгнээ замтай. Хэрэв 2 машин зөрөх бол заавал нэг үзүүрт нь хүлээж байгаад гардаг. Намрын орсон ширүүн борооноор доор урсах жижигхэн гол нь ихсээд бүүр харагдахгүй болсон гэж байгаа. Ер нь нам дор байрлалтай учир үерийн усанд зорижлан элдэв хаалт хашилт хийгээгүй. Манай шикоку даяар иймэрхүү гүүр зөндөө бий.
Заа өнөөдөртөө үүгээр өндөрлөе. Дараагийн ээлжинд орох гүүрнүүд байгаа.
No comments:
Post a Comment