Заа сүүлийн үед ч хөлдөж үхэдгийн даваан дээр л бна. Ядаж байхад цаасан ханатай, шилэн хаалгатай, татамин дэвсгэртэй, том цонхтой байр маань яг л миний эсрэг, энэ нөхрийг яавал нэг дааруулаадах бол гэсэн шиг байх юм.
Гэтэл бүр цаг агаар бэлэг барьж энэ нутагт 3жил хагас ороогүй цасыг бөөнддөг байгаа. Сураг сонсохнээ эх нутагт минь Сибирийн хүйтэн уур амьсгал ирсэн гэнэ. Монголд ч бүр л хүйтэн байгаа гэнэ. Ай даа УБтаа өвлийн хүйтэнд бөмбөгнөтөл дулаалж Сансарын туннэлээс төв ортол тувтан гулгасаар ордогсон. Буцаж өгсөх нь л хэцүү болохоос... Хичнээн хүйтэн байлаа ч саарал 5 давхрын байрнууд маань дулаахан болохоор гэртээ ороход л пүн хийгээд сайхан байдаг даа. Иймд гэрээс гарахгүй гэдэс алдахгүйхэн шиг унтаж, хэвтэж, босож, идэж ууж, амьдарч болдогсон. Гэтэл энд нэг л бишээ, Өглөө босоход тэрмомэтэр 8 хэм зааж байх юм. Би ямар хөргөгчинд амьдрах гэж энэ байрыг хөлсөлж суугаа биш дээ даанч дээ. Голдоо хүйт орсон амьтан гэрээсээ гараад дугуйгаа жийсээр ажил дээрээ ирнэ. Ажил дээр ялгаа байхгүй. Манай УБ-х шиг паар, пийшин байхгүй. Дээрээс үлээдэг эйр кондишнтэй, тэр нь 28 хэмээр ажил гээд үүрэг өгчөөд байхад толгой халааж, хацар улайлгахаас хэтрэхгүй, хөлийн улаа байг гэхэд нуруу гэдэс ч халааж хүрэхгүйм.
Хүйтэн бна гэхээр хүн тавлаж байгаам шиг энэ Япончууд танай Монгол бүр хүйтэн тиймээ гэж асууцгаах юм. Тийм, гэхдээ манайх сэнтрал хийтин систэмтэй... гэж би онгирдгийн...
За энэ алд биеийн асуудлыг ингээд орхий... Бас л энд тэндээс харахнээ хаа сайгүй л цас их орж, хүйтрээд байгаа гэнэ шүү. Сүүлийн үед чинь уур амьсгалд өөрчлөлт ороод л дэлхий даяар дулаараад бна гэсэн ер нь худлаа болж таарлаа шүү. Эсүүл дэлхийн томчуул уур амьсгалын өөрчлөлтийн талаар хуралдаад байсаан, ийм амархан хөргөчихөв үүү. Эсүүл нөгөө дэлхийн сүүлийн өдөр ч билүү цас мөс болдог кинон дээрхи шиг байгаль өөрөө зохицуулаад эхлэв үү. Тэр кинон дээр Жапанд мөндөртэй бороо орж нэг залуу нам цохиулж байгаа харагддаг. Ер нь юмыг яаж мэдхэв бороо оруул зооонтик биш хатуухан хавтгай банз ч юм уу толгой дээрээ барьж гарнаа.
Сэдэвтэй холбоогүй ч маний болоод бусдын санаа зовоож буй асуудал бол сүүлийн үед эрс нэмэгдэж байгаа олон газар хөдлөлтүүд. Гайти-д ч ёстой аймаар хөдөлсөн бна лээ. Япон газар хөдлөлтийн идэвхтэй бүс юм гэнэ лээ. Одоогоос яг 15 жилийн өмнө 1 сарын 17-д Кобэ-н газар хөдлөлтөөр 6400-илүү хүн бурханы орон руу явсан гэнэ лээ. Ноднин нээрэн нэг уулнураад гэх үү хөмрөөд гэх үү ... бас л газар хөдлөлт. Нээрэн Кобэ-н тухай мэдээлэл цуглуулж байгаад нэг тэмдэглэл бичнээ.
Ер нь тэгээд хөлддөг ч бна уу, живдэг ч бна уу, газар хөмөрдөг ч бна уу үхэх нь болоогүй бол яах ч үгүй биздээ.
Янз бүрийн бурханууд минь хэрвээ байдаг бол биднийг өршөөгтүн...
Нээрэн мартсанаас мал мэнд үү гэж ШИНЭ ОНЫ МЭНД гэж бичхээн умартжээ.
ReplyDeleteцөвүүн цаг ирсэн шүү дээ хө
ReplyDeleteтэхдээ бидэр л даараад байгаа болохоос бага байхад өвөл өдий хэрийний хүйтэн болдог байсан л санагдаад байгаан...
танай байрыг хямд гэж дуулаад гоё юм гэж бодоод байсан хүйтэнд хэцүүм байна
манайх шалнаасаа халдаг, халаагаад орхичуул 2 цагийн дараа дээр нь хэвтэж байгаа хүн бууз болчихоор хална...аймаар гайхуулсан ккк тэхдээ мангар үнэтэй л дээ... энэ сард ч газны мөнгө талийж өгсөн биз... дулаан байвал 1000 лан гэж тийм утгатай үг байсийм байлээ...
чамайг төгсөх гээд завгүй байгаа гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээс уншсан
амжилттай төгсөөд... за тэгээд бусдыг нь чи өөрөө мэджугаа дөө...
ойрд мэнд мэдээгүй нүсэр урт сээгий үлдээв :Р
хээпи вийкэээнд!!
Tiim tiim, Baga bxad ch bas l yaggui xuiterdeg bsan.
ReplyDeleteXaluun xuitend l tun xetsuu yumdaa bair maani...
Solongos chini ugluuduu ter ayaraa buuztai baishinguud bdgiin bna l daa. Ter shal ni tegeed gaazaar xalaaj ajilladag ed uu. Zarim neg zochid buudal, mun bayaachuudiin house-uud l tiim bdag yum bilee.
Tugsux geed tun zavgui...