Saturday, July 24, 2010

Орчин тойрон

Баасан гаригийн үдэш ажлаа эрт тарчаад эргэн тойрондоо багахан аялал хийвээ.  Гэрт суухаар халуун, гадаа нь хамаагүй дээр байлаа.


Ингээд чи нуугдаж бай.
Өдөр халуун байсан ч орой үүл хуралдаж сэрүүн салхи үлээж таатай байсныг хэлэх  юун. Үүлсийн завсраар энэ сар нэг орж нэг нуугдах нь намайг барих уу дээ гэсэн шиг орж гараад байхаар нь дарж орхив.


Хотын төвд байрладаг энэтхэг хоолны газар. Хажуудаа усан ориглууртай энэ бас тэгж байгаад байршил сайтай.

Сонирхолтой л гэрэл. Сүүлийн үед Япончууд ЛЭД гэрлийн юм юманд ашигладаг болжээ.

Яаж зүгээр байхвээ бас. Гэснээс би зөвхөн кирин уудаг. гэвэл алваа.

Нэг гудманд дүүрэн гэрэл эгнүүлэн тавьсан байх бөгөөд гэрлэн чимэглэлийг дагаж нөгөө үзүүрт нь хүртэл ЛЭД гэрлээр чимэглэсэн нэг самбар байна шүү. Дөхөж очоод харвал:
Ямагата-н обоны үеэр болдог бүжгийн чимэглэл байжээ. Дээр танилцуулга видеог нь үзсэн Токушима-н Ава одори-н хаана ч хүрэхгүй, эрч хүч багатай санагдсан.
Гэртээ харьж явтал Япон маягийн хоолны газрын гадаахыг тохижуулсан байсан нь таалагдаад зургийг нь дарлаа. Ингээд салхилалт үйл ажиллагаа дуусч гэртээ харьлаа.

3 comments:

  1. кирин нь яаады?

    ReplyDelete
  2. Kirin ni yaax ch guiee, Japanii piavnuud dotroos arai l amttai, bas zuulxun sanagddin.

    Ulmedexee ene japan uls.

    ReplyDelete