Энэ хавар их урт болж байх шиг. Эсвэл энэ гамшгийн байдлаас болоод тэгж санагдаж байгаа байх.
3 сарын 11-д компьютэр дээр ажлаа хийгээд сууж байтал байшин барилгын хана бага зэрэг чичигнэж эхэллээ. 4 хоногийн өмнө нилээд хүчтэй газар хөдөлсөн байсан болохоор нээх тоохгүй байтал хэрэг бишдээд бүүр хүчтэй савлаж чичирхийлж эхэллээ. Согтуу хүн шиг гуйвж дайвсаар коридорт гартал бөөн тоос шороо бужигнаад хажуу хавийн хүмс шкафнуудаа түшчихсэн зогсож байх юм. Намдах шинжгүй болохоор нь ажлынхантайгаа шат руу зүглэлээ.
Гадаа бараг 2 цаг шахуу зогсож байж эргэж өрөөндөө орж ирэхэд нэг шкаф нурсан, хэдэн хоосон цаасан хайрцаг нурсан, бичиг сачиг баахан бужигнуулснаас бусад өрөөнүүдийг бодвол харин ч гайгүй байдалтай.
Ерөнхийд нь өрөөнүүдээ нэг шалгаад зарим нэг унаж эвдэрч болзошгүй зүйлсээ шалан дээр буулгаад дахин газар хөдөлж магадгүй гэсэн тул хувцсаа аваад бушуухан шиг сургуулиас явлоо.
No comments:
Post a Comment