Tuesday, March 29, 2011

Тагажо хот

Өчигдөр Мияги мужийн жижиг хот руу сайн дурын ажлаар яваад ирлээ. Далайн эргээс 4-5 км өолохоор арай ч 10 м-ээс дээш цунами орж ирээгүй. Далайн эрэгт ойр байрласнууд нь бараг байшин ч үлдээгүй, дан бетонон суурь л үлдсэн.

Өглөө эртлэн Тагажо хотын захиргаанд очиход сайн дурын ажилчид нилээд цугласан байсан ба 4-5 хүнтэй багуудад хуваан цунамид өртсөн айл өрхүүдэд туслах үүрэг өгч хуваарилаж байлаа.
Би тус хотын 4 оюутантай хамт нэг баг болон доод давхартаа жижиг дэлгүүр ажиллуулдаг айлд очиж эвдэрсэн хаалгыг нь нээж, дэлгүүрийн эд зүйлёийг гаргав. Дараа нь хэрэглэж болохоор хэрэглэж болохооргүйгээр нь ялгаад байшингийн шалан дээр тогтсон лаг шаврыг цэвэрлэв. Зурагт дэлгүүрээс гаргасан эд зүйлсийн арай дөнгүүр хэсгүүд. Сайн харвал хаалтны дээгүүр цунами явж өнгөрсөн хүрээ татсан байгаа. Өндөр нь 3 метр 30 см гэж байсан.


Машины зогсоолд тогтсон шаврыг зайлуулсан нь. Өөр олон зураг дараагүй, хүнд үед хажуугаар нь зураг дараад яваад байх нь тийм ч сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй байх гэж бодсон. Энэ газарт 3 сарын 11 нээс хойш ус, гааз, тог тасарсан, цаашид хэзээ ирэх нь ч тодорхойгүй байна лээ.

4 comments:

  1. hahaha unen sum yum bna shd shuud haanaas orson ni garj irdeg

    ReplyDelete
  2. тагажо
    тагжгар гэжаагаам шикк тэ гсс :р

    сайн үүхэд шүү сайн үүлсиин аянд оролцоод :р

    ReplyDelete
  3. Үнэн сум? аль аймагт тийм сум байдгий?

    сайн үүхэд шүү сайн үүлсиин аянд оролцоод :р

    ReplyDelete
    Replies
    1. Сендай аймгийн Тагажо сумийн төвийн зүүн урд гудам байсан санагдаж байна.

      Delete