Wednesday, August 28, 2013

Бурхан үнэхээр байдаг уу

Сүсэг бишрэлтэнүүдийн үнэнч шавь нарын хувьд Будда, Аллах, Исүс, тэнгэр, газар орны лус савдаг бүгд л бурхан.

Харин миний бодлоор бурхан байдаг уу гэвэл байдаг, байдаггүй гэж хариулахаас илүүтэй бурханыг хүмүүс бид бий болгодог гэж хариулмаар байна. Хүн өөрөө оюун санаандаа бий болгосон бүтээл. Өнөөдөр оюун ухааны хүч цаглашгүй гээд л үзээд байдаг, булчингийн хөгжлийн боломжоос хэт давсан үйлдлүүдийг хийсэн гайхалтай тохиолдлууд зөндөө л байдаг. Иймд бурхан байдгийн баталгааг хүмүүс бид өөрсдөө л бий болгодог байхаа. Ганц хүн л оюун ухаан, булчингийн хүчээр бүтэн машин өргөж чадаж байхад хэрэв зуу, мянга, сая, тэрбум хүний оюуны чадлын (итгэл бишрэлийн) нийлбэр ямар байх билээ? Дэндүү ойлгомжтой биш үү. Магадгүй үхсэн хүнийг амьдруулж, усан дээгүүр алхуулж, гишгэсэн газарт нь цэцэг ч ургуулж мэдэх юм.

Бурхан байгаа гэж итгэж амьдрах нь хэрэгтэй юу? Аливаа бурхан шашин нь голдуу хүний сайн сайхны төлөө, сайн үйл хэргийн төлөө байдаг тул дэлхий даяар хэрэглэж болохоор сайн философи гараагүй, хүлээж авах ч боломжгүй өнөөгийн нөхцөлд дийлэнхи олонхыг нэг чигт чадах ядахаар нь чиглүүлэхийн тулд шашин, бурхан байх хэрэгтэй, гэхдээ хэм хэмжээтэйгээр... Байлгахдаа хооронд нь тэмцэлдүүлж өрсөлдүүлэх биш, сайн муугаар нь ялгах биш...
Ирээдүйд А этгээдийн бурханы шашны шүтлэг тухайн хүний ямар фирмийн гар утас барьдагаас ялгаагүй асуудал болж хувиргах, бие биенийгээ харилцан хүндэтгэхбизээ.
Бид нэг л дэлхийд төрсөн, нэг л дэлхийд амьдарч байгаа хүмүүс. Хар шар цагаан улаан гэж өнгөөр ялгалтгүй, ази европ африк америк гэж тивээр хуваалтгүй нэгдэн нягтарч байж л сэтгэл дотор буй Бурхадын хүчийг нэгэн зүгт чиглүүлж чадна. Тэр цагт л энх амгалан тогтох байх.
* * *
Элдэв муу бодлын энергийн цуглуулга нийлсээр 2012 онд үнэхээр нарны идэвхжлийг нэмэгдүүлж өөсрдийгөө сөнөөж болох биш үү.
* * *
Бид хүн болж төрсөн, бүгд л адилхан эрхтэй. Гэхдээ коммунист тогтолцоо шиг яг адилхан зүйл бодож, адилхан зүйл сэтгэж, адилхан идэж уух ёстой гэсэн үг биш.

2012-12

No comments:

Post a Comment