Monday, December 23, 2013

Хүн гэдэг чинь ийм л амьтан шүү дээ

Ойрд олон үйл явдалтай. Сүүлийн тэмдэглэл бичснээс хойш Нобелийн өдөрлөг, Антибиотик тэсвэржилтийн семинар, Монита, найзын компанийн шинэ жил, БиоАС-ийн шинэ жил, Анагаахын ангийнхны шинэ жил зэрэг үйл явдлууд болж өнгөрсөн болон зарим нэг нь үргэлжилсээр л

3 шинэ жилинй баяр болж өнгөрснөөс зөвхөн 1-д нь л очсон. Намайг хүлээж байсан ангийнхан болон биоанагаахын сургуулийнхаан та нар маш олуулаа байсан ч уучлаарай л гэж хэлье. Аав ээж минь олонтойгоо бужигнаж яваарай гэдэг байсан ч төрөлхийн зан, зөн совин маань аль болох цөөн хүнтэй газар руу хөтлөөд байдгиймаа.
Өдөрлөг сайхан болсон. Оюутнуудаа ивээн тэтгэгч компаний витаминт чихрээр витаминжуулж, том эрдэмтэн мэргэдийн лекцээр толгой тархийг нь угаав. Ирээдүйд Нобелийн шагналт хүмүүс олон төрөх болтугай.
Семинар гэдэг үйл лайтай ажил дууслаа. Ер нь семинарын чихэр боовноос хумсалж идсээр миний таргалсан гэж. Шинэ жилээр костюмандаа багтахын тулд турах шаардлагатай байгааг найзын шинэ жилд очиж байж мэдлээ. Семинар зохион байгуулалцахад чухал үүрэг гүцэтгээгүй хүмүүс эцсийн мөчид ингэх байсым тэгэх байсым, бид ингэнэ тэгнэ гэж ярих утгагүй санагдахым. Маргалдмаар байвч дургүй хүрээд ер нь хүн гэдэг чинь ийм л амьан шүүдээ гэж бодох боллоо.
Манай тэнхимд 11 багшийн дунд монита зарлаад үргэлжилж байна. Бага зэрэг төвөгтэй ч үе үе сэтгэл хөдөлгөм бэлэг авах, өөрийн бэлгээ нууцаар өгөх нтр ажлууд нь тааламжтай гэж.

Өчигдөр гэр бүлдээ цаг гаргав, тахиа шарж идээд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орлоо. Утаа багатай зугаалахад гайгүй боломжийн газар санагдав.  Дугуй жийхэд хүйтэн өдөр байсоон.
Дэлгүүр хэсэв.

2 comments:

  1. үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мөсөн гулгуурын талбай нээгдсэн гэж үнэн байна уу?
    тэшүүр прокатлаж байхыму?

    ReplyDelete
    Replies
    1. teshuur prokatalj bailee. Musun gulguuriin 3 talbai bailee. 1-d ni xuuxduud hockey toglodog. nuguud ni musun shagain naadam boldog. 3 daxi xamgiin tomd ni olon niiteeree gulgadag.

      Delete