Өнөө өглөөний ажиллах чадвар 50%-д ч хүрэхгүй байна. Гэхдээ сэтгэл санааны байдал 90%тай.
Сургууль хамт олноороо шинэ жил тэмдэглэсний дараах өглөө Монголд ийм мэдрэмж төрдөг юм байна. Японд шинэ жил тэмдэглэж суухдаа ч маргааш нөгөө ажил төрлөө яана даа гэж боддог байж.
Орой 6 цагаас эхэлсэн ёолк А төлөвлөгөөний дагуу явагдсаар 12 хавьцаа дууссан байх. А төлөвлөгөө бол сургуулиас зохион байгуулж буй албан ёсных. Манай сургуулийн 1000 багшаас 440 орчим нь энэ шинэ жилийн баярт иржээ. Талаас илүү хувь нь зүс үзсэн царай, таньдаг нь тэрний тал, хундага тулгаж яриа өдсөн нь бас тэрний тал... Миний хүрээлэл бас өргөжижээ. Тэнхимийн хүрээлэл, 4 давхарын хүрээлэл, Току төгсөгчдийн хүрээлэл, Анагаахын курсжавуудын хүрээлэл. Дээр нь сүүлийн хэдэн жил зүс царайгаа харалцаагүй хүмүүсийн хүрээлэл. А төлөвлөгөө дуусаад Б төлөвлөгөө эхэлж тэнхмийн хамт олноороо караокэ зорив. Дуулж чадахгүй байж баахан орилов. Эцэст нь хоолой сөөв. Шинэ жилээр А, Б, В төлөвлөгөө бүр цаашилбал Г, Д төлөвлөгөөнд ордог хүмүүс ч байдгийн байна. Би ч Б төлөвлөгөөнөөс цааш явахгүйн байна лээ.
Одоо маргааш Току-н хүрээллийн шинэ жилд л орчихвол тэгээд энэ олон баяр наадмыг дуусгая. Монголд стрээсд тайлагдах л амархан юм байна.
Шинэ жилийн баяраар ганц нэг сөрөг таагүй сэтгэгдэл төрж байсан. Тухайлбал, ресторан хоёр удаа хоёрдугаар хоол өгөөд байх юм. Яагаад өвөл халуун шөл өгч болдоггүй юм бол.
Би ч А дээрээ л тогтлоо.
ReplyDeleteшинэ жилийн хоолны тухайд тэр танай ЗБ нарын буруу бхаа. Манайх бас үхрийн махан стэйк, тахианы махан стэйк өгнө лээ. Хоёулаа амтгүй байсныг яана.
Асуугаад яваад байсан ер нь л манайд 2-р хоол 2 удаа өгдөг юм байна. Нэг сайхан минестерон уучмаар санагдахын.
ReplyDelete