Японд байхад яагаад Монголчууд мэссэнжерт бүгд байдаг хирнээ блог руугаа ордоггүйн бол гэж гайхаж байж билээ. Ганц нэг хүн арай өөр л дөө. Төрөлхийн блогчин, фээсбүүкчин, жиргээчин... Бүр бүгдийг нь зэрэг амжуулдаг хүн ч байна.
Манайхан амь тэмцэн бие биетэйгээ өрсөлдөж, утаанд утуулж, машины урдуур гүйж, улаан гэрлээр дайрч, нэг нэгнээ шургаж, баар саваар хэсэж, сээлфий хийсэн шигээ гоё амьдарч байна.
Блогтоо салхи оруулалгүй шинэ жил, цагаан сар дамнасан учраас бараг бүтэн жил өнгөрчээ.
Энэ хооронд их ажил амжуулсан ч юм шиг, ийш тийшээ гүйснээ бодохоор амжуулаагүй ч юм шиг.
Хамгийн их цаг барсан ажил бол яам тамгын газраар гүйх ажил байв. Багаараа зүтгэсний хүчинд 2 төсөл авчихлаа. Авах нэг хэрэг, хийх бас нэг өөр хэрэг байнаа. Яасхийж учрыг нь олж хийдгийн байгаан.
Хоёр хүний докторын диссертаци, пээпэрын ажилд унав. Дуусаагүй, дуусах ч болоогүйн бна.
Араас нь мастер, баклавр оюутны ажил байнаа байна.
Энэ хугацаанд Монголын 2, гадны 1 нийгэмлэгийн гишүүн болов. Ямар ч хэрэгтэйн бүү мэд. Адестатчлал, шалгалтанд хэд хэдэн удаа оров. Арай чүү л тэнцэв. Бүх багш ажилчдын хурал дээр од болов. Фээсбүүкээр удирдлагын шийдвэрийг эсэргүүцсэн залуу багшаар цоллогдсоон.
Хэд хэдэн сургалт, хурал зохиов. Молекул биологийн эмч нарт зориулсан сургалт, антибиотикийн сургалт, нейросайнсын анхдугаар хурал, гадны 2 хурал (Монгол Японы анагаахын форум, Монгол Германы мэдрэл хурал), гавъяат багшийн нэрэмжит ЭШ-ний хурал, профессор багшийн уулзалт хурал...
Баахан хурлын хажуугаар найр наадам тасрахгүй.
Уг нь Их сургуулийн багшийн хувьд сургалт, эрдэм шинжилгээ чухал. Тийм цаг ч алга, боломж ч алга.
No comments:
Post a Comment