Цагаан сараас хойш ганц ч тэмдэглэл бичсэнгүй. Яг энэ хооронд салхи оруулах завгүй унтаж байв уу гэвэл үгүй. Харин ч салхи оруулах завгүй явлаа. Юу хийвээ гэтэл юу хийснээ мэдрэлгүй цаг хугацааг өнгөрүүлжээ.
Азтай гэх үү азгүй гэмээр ч юм уу шалтгаанаар гэнэтхэн зав гарав. Ингээд санаж байгаагаа сийрүүлье, сар бүрд хамаарах түлхүүр үг:
2 сар бол айл хэсэлт, цөм хөтөлбөр, Биотехнологийн лекц,
3 сар бол гадаад явах бэлтгэл, цөм хөтөлбөр, Нейросайнсын кластер, Мастерын хурал
4 сар бол семинар + аялал, цөм хөтөлбөр, Нейросайнс кластер, ЭШ-ний хурал, тууралт
Айл хэсэлт УБ орчмоор явагдсан. Сайхан болсон, олон ч айлаар орсон, хэдэн жил уулзаагүй хамаатнуудтайгаа уулзаж учирав. Хамаатныхаараа хэсэх сайхан мэдрэмж төрөв. Ер нь Монгол их өөрчлөгдсөн, харин цагаан сар л танил дотно байв.
Цөм хөтөлбөр, Номхон Далайн Баруун Эргийн анагаахын сургуулиудын 100-д багтах том зорилго тавьснаас болж манай сургуулийн багш нар дээр ирэх ачаалал асар ихсэв. хүн бүр шинэ хөтөлбөр хийх даалгавар авч хэрхэн хийхэд суралцахаар хэдэн ч удаа сэмнайрлав. Төвөгтэй, ядаргаатай, гэхдээ хийхээс өөр аргагүй. Өнөөдөр ч толгой дотор эргэлдсээр...
Биотехнологийн лекц, би ер нь биотехнологийн хүн биш л дээ. Гэхдээ Молекул биологи заадаг учраас лекц унших шаардлага тулгарав. Хүндрэлтэй асуудлууд байсан, жишээ нь нэг лекц бэлдэх гэж хэдэн өдөр сууна, уншина.
Гадаад явах бэлтгэл шальтай хийгээгүй, пасспортын асуудлаас болж цаг зав жоохон үрсэн. Германы элчин гэж бөөн сүр. Европын холбооны виз гаргахад пасспорт 10 жил дотор авсан байх ёстой гэнэ. Тэгээд солиуллаа. Харин пасспортын хэлтэст нэг удаа тог тасарснаас болж бүтэн хоног хойшилсныг эс тооцвол хаа очиж төвөг чирэгдэл багатай байна лээ.
Сургуульд мөнгө хэрэгтэй болов. Монголд нэг их мөнгөтэй хүн байна. Тэр хүн мөнгө өгий гэсэн. Гол нь яаж авах вэ гээд ЭМШУИС-т судалгааны багууд бүрдүүлэв. Миний бие Нейросайнсын, Тэнхмийн багт оров. Тэнд нь багаараа төсөл бичиж уралдав. Ингээд ерөнхий сайдын багцнаас 5 тэрбум төгрөг гаргуулах 3 багийн нэгдүгээрээр шалгарав. Одоо удахгүй нийгэмлэг энэ тэр байгуулагдана. Миний ажил дахиад л нэмэгдэнэ. Сургууль мөнгөө авсаан, лаборатори барина.
Мастерын хуралд 2 удаа эрдмийн зөвлөлийн гишүүнээр суув. 2 ууланд нь тэнцүүлчихсэн. Нэгнийх нь диссертаци арай л байсан, ажил нь гайгүймдаа гээ л дэмжсэн. Нөгөөх нь манай тэнхмээс угшилтай магистрант...
Семинар аялал, ЭШ-ний хурал, тууралтаар дараагийхд бичье.
задаргаа хэзээ үргэлжлэх вэ? :р
ReplyDeleteзадаргаа үргэлжлэхээ больчижээ хэхэх
DeleteНээрэн хэдэн тэрбумыг сургууль авсан, Нийгэмлэг байгуулсан, хэдэн хурал хийсэн.
ReplyDelete