Хорвоо дэлхий нарыг нэг тойрдогоороо тойрч жил өнгөрөв.
Ерөнхийдөө 2020, 2021 он цар тахалтай жил гэдгээс өөрөөр олон хүний түүхэнд үлдэхгүй жил байв.
2020 он үнэндээ юу ч болсон юм бүү мэд нэг юм дууссан. 2019 оны намар Япон явах байсан ч асуудал гараад хойшилсоор 3 сард явах болсон. Ингээд визний материал хөөцөлдөж, явахаар болж бүтээд байх тэр агшинд /үнэндээ агшин биш 3 сарын хугацаанд/ Шинэ коронавирус гээч Хятдад дэлгэрч Монгол улс хилээ хааж орхив. Монголоос гарч болох юм гэж бодож байсан ч визний бичиг ирж яваа тэр мөчид амжаад Япон улс хилээ хаав. Улс хоорондын шуудангийн зохисгүй уялдаагүй байдлаас үүдэлтэй. Ингээд 2020 он тэр чигээрээ Япон, Монголын харилцан хилээ нээж хаах мөчийг тохируулах гэж ядсаар хүлээлтийн жил өнгөрөв. Энэ 2020 оны зун гэрийнхэнтэйгээ сайхан аялсаан. Зураг л оруулаагүй болохоос тэмдэглэл байгаа. 2020 оны хавар визний эхний сургаар ажлаасаа гарсанаас бол хагас жил шахам ажилгүй суув. 10 сараас нь дахин горьдлого тээсэн боловч дахиад л Японы сургууль энэ удаа авч чадахгүй гэснээс болж 2021 оны 3 сар хүртэл хойшлов. Ингээд эргээд ажилдаа орж онлайн хичээл, хүүхдүүдийн хичээл гэсээр 2020 оныг дуусгажээ. 2020 онд зорилго байсан боловч бүгд хэрэгжээгүй, харн зуны амралт, аялал, онлайн хичээлийн ур дүй, коронагийн урьдчилан сэргийлэлт хамгаалалт, эцэс сүүлд нь лабораторийн аудит, ковидын оношлуурын багт орсон амжилттай үдэн гаргасан. Тэнхим АШУҮИС-ийн шилдэг болсон.
2021 он гарлаа. Ямар ч зорилт зорилго тавиагүй. Угаасаа юу ч төлөвлөх нь утгагүй учраас тэр. Япон явах ажлыг бараг мартаад байж байтал санамсаргүй хил нээгдсэн сураг 4 сард гарч дахиад л хөөцөлдлөгөө шаардаж 5 сарын 26-д Наритад хөл тавих үедээ л гадаадад ирснээ мэдэв. Заа бараг гадаадад ирсэн ялгаа ажиглагдаагүй, дэлхий даяараа цар тахалтай тэмцэж байгаа үед хаа газар бүх зүйл хаалттай, масктай аль болох бие биенээсээ зугтааж, хашаагаар хашуулж ийш тийш гүйсээр 2х2м өрөөндөө ирэв. Яг явах болохоор явмааргүй санагдаж байсныг хэлэх юун. Одоо ч заримдаа яаах гэж ирэв гэж бодогдох үе зөндөө л байна. Гэрийнхнээ, дассан газраа санаж байгаа биз. Оройдоо гадаа гарч агаар амьсгалах боломжтой байсан ч 14 хонохдоо сэтгэл санаанд их өөрчлөлт үзүүлж байлаа. Монголд ирэээд 35 хоног хөл хорионд байсан хүмүүсийн хажууд харьцангуй сул гэж бодоод гүрийсэн, бас Монголд карантийнд орж байсан хүмүүсийг үнэхээр их ойлгосон. 6 сарын дундуур карантийн дуусаж, ПГУ тестийн хариу сөрөг гарч ажилдаа орлоо. Анагаахын химийн хичээлд лекц сонсож, туслах багш хийсээр 7 сартай золгов. 8 сард олимп үзэв /Нээлт болдог өдөр Стадионд ороогүй гадуур нь нэг гороолж хоол идэж уув/. Үзэв гэхэд тохиромжгүй юмаа, амьсгалав. Гэхдээ маскны цаанаас... Удаан уулзаагүй Төрөө Урнаагийндаа айлчлав. Анартай тэнд тааралдав. Хууч хөөрч нэг үдшийг өнгөрөөв. Сайхан дурсамж ярихад цаг хугацаа үргэлж хангалтгүй. 9 сар гараад биохимийн хичээлд суув. Нэг мэдсэн 12 сар болжээ.
Компьютерээ сольж өөрийгөө баярлуулсан. Өмнөх нь маш сайн ажиллаж байгаа ч охинд өгөх хэрэгцээ байнаа. 8 дахь жилдээ ашиглаж байгаа нөүтбүүк минь... Энэ постонд авч байсан нь байна. Алимжих процесс манайд маш сайн явагдаж байгаа. Анх удаа unboxing хийх гэж оролдов. Link: https://www.youtube.com/watch?v=ZUlMp3D4aW0 ХАХАХА
Энд ирсээр нэг өгүүлэл амжилттай болгож багийн хүчээр дуусгав. Бас нэг өгүүлэлд нэр хавчуулав, Нейросайнсын дэлхий хамгийн том хурал, нөхөн үржихүйн чиглэлийн хамгийн том хуралд тус тус 1 илтгэл багийн хамт хэлэлцүүлэв. Багийнхандаа л талархаж байна, би бол өөр төлөвлөгөөтэй байсан. Баярлалаа. 2021 онд юу ч хийнэ гэж төлөвлөөгүй, зүгээр л амьд үлдэнэ гэж бодсон байсан амьд ч үлдлээ, цаашид ч бас л адилхан төлөвлөгөөтэй байна. 2021 он бүхэлдээ цар тахлын жил байлаа. Сайнаар харвал шал өөр амьдралын хэв маягт дасгах, суралцуулах жил байсан гэж болно. 2022 он ямар байхыг бид таашгүй, төлөвлөшгүй... Зорилго зорилт ердөө НЭГ л байгаа. Энд нарийвчлаад элдэв юм бодох шаардлага байхгүй.
энийг хараагүй өнгөрөөчиж. Эсвэл нуусан байснаа ил гаргасымуу. Ажил амьдрал тавлаг биздээ. Со са бичээрэй
ReplyDeletenuuugaaguie huu. shineer bichij bn
Delete