Өвлийн хүйтэн бороотой өдрүүд үргэлжилж байна даа. Өнөөдөр бас л бороо орлоо. Бороотойд ганц ч болов каадр дарчих санаатай урд уулын цэцэрлэг явлоо.
Бороо орохын өмнө нар, үүл, бороо, солонго хосолсон тэнгэрийн байдал сонирхол татам байсан нь намайг ийнхүү уул руу чирсэн биз. Гэвч намайг цэцэрлэгт ирсээр байтал өвөрмөц тэнгэрийн байдал арилж байдаг л борооны үүл болж хувирлаа.
Wednesday, November 18, 2009
Амралтын өдрүүд
Зиа хө шинэ долоо хоног эхлээд ажил төрлөөр ундранхан, бялхан байх нь ядартлаа амарч ирсэн мань мэтэд үдийн хоолны дараа өчүүхэн төдий нойр хүрэх шалтаг болж байнаа. Өнгөрсөн хагас сайнд хэрхэн ядартлаа амарсан тухай бичвээс, амьдран буй арлын хэдэн монголчууд гэр бүлийн хамт бултаар нэгэн баяр тэмдэглэж баарбикю хийж идвэй.
Бидний очсон газар Токушима-н онгоцны буудлын хажууд байрладаг бөгөөд нилээд өргөн талбайг хамардаг. Энэ цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоомын талбай, мах шарж идэх зориулалтын газар, далайн эрэг, хүнээс өөр их юмгүйэ. Зураг хөргийг нь дараа орууламз.

Энэ бичлэг юун тухай гэнэ үү
Зугаалга
Wednesday, November 11, 2009
Бороо орсоор...
Өчигдөр аажим аажмаар ширүүссэн бороо өнөөдөр ч зогсолтгүй үргэлжилсээр.
Уг нь бороо, түүнтэй холбоотой зураг авах бодол байдаг ч яг санаа оноо нь алга. Бас зав зай нь ч гардаггүй. Фликр, Сүүдэр, Агшин дээрх зургуудыг жоохон эргүүлж харлаа. Сүүдэрт өнөөдөр бүртгүүлчээд гишүүдийн тухай харж явтал нэг сургуулийн анд Эбу маань Киото-н алтан сүмийн тухай нийтлэл оруулсан байхтай таарлаа. Уг нь өөрөө хэдэн зураг оруулах санаа байвч өмнө авсан зурагнуудаа голонгуй байгаа тул нийтлэл бичсэнгүйээ.

Бороотой холбоотой дурсамж надад юу байдаг билээ. Ухаан муутай тархины гүнээс ухавч ухавч юм гарах шинжгүйээ.
... Багадаа зусланд гарчаад байшингийнхаа саравчинд суугаад л хэдхэн мин-н өмнө хүүхдүүд бужгинан байсан талбайд борооны ус хэрхэн шалбааг болон тогтохыг ажиглаж суудаг байлаа...
Заа хөө дараа сануул дээр нь нэмж бичьеээ. Яг л энэ мөч ирээдүйд бороотой холбоотой дурсамж болон үлдэх болтугай.
Энэ бичлэг юун тухай гэнэ үү
Эргэцүүлэл
Tuesday, November 10, 2009
Гүүр цуврал 2
Сая ухаж байгаад дээр үед авч байсан гүүрний зурагнуудаа олвоо хөөрхий...
Наруто-н гүүр... 1.7км билүү дээ.
Курашики гэдэг газрын гүүр. Өч төчнөөн зуун жилийн настайм гэнэ билээ.
Харин энэ бол Окаяама Такамацу хооронд байдаг гүүр. Урт нь 4.5км.
Энэ удаагийн зурагнууд зүгээр л явж байгаад дарсан зурагнууд. Дараа зав боломж гарвал зорилготойгоор очиж хальсандаа буулганаа. Хальс гэчижээ. хаха
Энэ бичлэг юун тухай гэнэ үү
Гүүр
Subscribe to:
Posts (Atom)