Уг нь бороо, түүнтэй холбоотой зураг авах бодол байдаг ч яг санаа оноо нь алга. Бас зав зай нь ч гардаггүй. Фликр, Сүүдэр, Агшин дээрх зургуудыг жоохон эргүүлж харлаа. Сүүдэрт өнөөдөр бүртгүүлчээд гишүүдийн тухай харж явтал нэг сургуулийн анд Эбу маань Киото-н алтан сүмийн тухай нийтлэл оруулсан байхтай таарлаа. Уг нь өөрөө хэдэн зураг оруулах санаа байвч өмнө авсан зурагнуудаа голонгуй байгаа тул нийтлэл бичсэнгүйээ.
Бороотой холбоотой дурсамж надад юу байдаг билээ. Ухаан муутай тархины гүнээс ухавч ухавч юм гарах шинжгүйээ.
... Багадаа зусланд гарчаад байшингийнхаа саравчинд суугаад л хэдхэн мин-н өмнө хүүхдүүд бужгинан байсан талбайд борооны ус хэрхэн шалбааг болон тогтохыг ажиглаж суудаг байлаа...
Заа хөө дараа сануул дээр нь нэмж бичьеээ. Яг л энэ мөч ирээдүйд бороотой холбоотой дурсамж болон үлдэх болтугай.
ямархуу дурсамж болон үлдэх юм болдоо
ReplyDeleteманай энд хагассайнаас бороо орно гэсэн. намрыг хөөж өвлийг урин авчирах үүрэгтэй бороо юм шиг байлээ. Бороо орсны дараа эрс хүйтрэх байхдаа. Бээлий ороолтоо ухаж гаргахаас ноднин хаана чихсэнээ санахгүй байна. Толгой гэж олгой шд ерөөсөө. Гэснээс би дээр үеийн бороо мороотой дурсамж бол зөндөө зөндөө. Тэгсэн хэрнээ иймэрхүү ахуйн юмаа тас таг мартчихдын. Энэ юуных вэ?
Нэг тийм биймоодож нэт ухсан дурсажм үлдэв.
ReplyDeleteблог дээрэ юм бичээч
ReplyDeleteБичээд ноорогт хадгалцан бгаа. хэхэ
ReplyDelete