Wednesday, November 18, 2009

Амралтын өдрүүд

Зиа хө шинэ долоо хоног эхлээд ажил төрлөөр ундранхан, бялхан байх нь ядартлаа амарч ирсэн мань мэтэд үдийн хоолны дараа өчүүхэн төдий нойр хүрэх шалтаг болж байнаа. Өнгөрсөн хагас сайнд хэрхэн ядартлаа амарсан тухай бичвээс, амьдран буй арлын хэдэн монголчууд гэр бүлийн хамт бултаар нэгэн баяр тэмдэглэж баарбикю хийж идвэй.
Бидний очсон газар Токушима-н онгоцны буудлын хажууд байрладаг бөгөөд нилээд өргөн талбайг хамардаг. Энэ цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн тоглоомын талбай, мах шарж идэх зориулалтын газар, далайн эрэг, хүнээс өөр их юмгүйэ. Зураг хөргийг нь дараа орууламз.

2 comments:

  1. баарбикю ч гоё доо...

    хамгийн сүүлд тахианы амталсан махыг нүүрсний гал дээр шарж барбикюдсийн байна...

    ReplyDelete
  2. Нээрэн би нэг жижигхэн мах шарагч авсан. Энэ аяллын дараа гэр бүлээрээ гадагшаа гарч мах шарж идсэн. Сайхан байсаан.

    ReplyDelete