11 сараас ширээ сандлаа өөр өрөөнд оруулж тавилоо. Нээх тухтай биш ч яахвээ.
Шинэ өрөөнд нүүж орсны сайн тал гэвэл ус буцалгагч, хөргөгч, принтэрт ойртож очлоо. Бас хөөрхөн том номын тавиуртай боллоо. Сөрөг тал гэвэл ардуур хүн яваад байх тул хувийн аюулгүй байдал хүнд нөхцөлд орж, бас байн байн лаб явж хаалга онголзуулах нь төвөгтэй, дээр нь үе үе хэн нэгэн юм асууж орж ирэх нь бүүр ч илүү төвөгтэй. Гар утсаараа ганц зураг аваад тавьчлаа.
Амьхандаа процессороороо хаалт хийж байгаа нь энэ. Уг нь нэмж нэг дэлгэц тавьмаар байдаг.
Friday, November 12, 2010
Tuesday, November 2, 2010
Улаан Намар
Өнгөрсөн бүтэн сайнд хэдэн зураг дарахаар ойролцоох цэцэрлэгт хүрээлэнг зоривоо. Өмнө нь алтан намрын зураг дарсан бол энэ удаад улаан намрын зураг авчих санаатай явсан юм.
Sunday, October 10, 2010
Орчин тойрон ба Бархасбадь
Өнөөдөр ерөнхийдөө үд хүртэл унтаж, үдээс хойш хүртэл хөгжим сонсож байгаад орой хэрд гарч тэнгэрийн зураг авахаар гарлаа. Олигтой ч зураг авсангүй, бороонд ч нороод тиймхэн ирлээ.
Back to 90`s
Намайг арав төгсөх үед Камертоны "18 нас" чухам жинхэнэ хит болж маниусын үеийнхэнд энэ дууг аялдаггүй, энэ дуунд бүжиж үзээгүй хүн бараг байхгүй байхаа.
Wednesday, October 6, 2010
Өнөөдөр
Заа хөө ойрын үед гэр - ажил - гэр гээд гадагш цухуйх зав алга бна. Энэ нутагт 10 сар гэдэг ер нь манан будангийн улирал бололтой. Бүтэн долоо хоногийн турш тувт л үүлтэй, чийглэг, нойтон, зэврүүн байна. Өглөөдөө босож усанд орчоод гарч ирнэ гэдэг асуудал хүндэрч ирж байна шүү. Өвлийн бэлтгэлээ базаана даа..
Энэ бичлэг юун тухай гэнэ үү
Өдөр тутам,
Фото
Subscribe to:
Posts (Atom)