Tuesday, November 2, 2010

Улаан Намар

Өнгөрсөн бүтэн сайнд хэдэн зураг дарахаар ойролцоох цэцэрлэгт хүрээлэнг зоривоо. Өмнө нь алтан намрын зураг дарсан бол энэ удаад улаан намрын зураг авчих санаатай явсан юм.
 Том шар навч. Сургууль доторхи...
 Улаан шар навчит моднууд. Цэцэрлэгт хүрэлэнд сэрүүхэн зэврүүн байв.
Дээрээсээ улайж байгаа мод.
 Улайгаад дуусцан, удахгүй тасарч унах навчнууд.
 Траппэд ин дэ даак грийн...  Газарт унахын өмнө өөр модонд зүүгдэж хэсэг зуур ч хоргодож байгаа нь.
 Цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий байдал.
Тахиралдсан ойн жим. Уг нь битүү навчинд хучигдсан бол гоё байх байсан.
 Шулуувтар...
 Усан оргилуур. Сайн харвал цаана нь хана дагаад бас ус урсаж байгаа.
...Салхины ая даахгүй хийсэхийг чинь харахад
Санааны үзүүрт хөндүүр л байна даа
Хөр цас, хүйтэн сэрүүнд нөмөр бараадах навчсыг
Хөөрхийлж дотроо өрөвдөх л юм даа би...
(Ц.Урианхай).



 Улаан шар модод.
 Сайн харвал 2 өөр төрлийн навчтай өөр моднууд.
Намрын өнгө.

Ерөнхийдөө олон өнгийн гоё модод, ой олж чадсангүй. Намар гэдэг чинь их л өнгөлөг байдагсан. Миний ноднингийн дарсан зурагнууд энд.

5 comments:

  1. 2,4,7, тэгээд хамгийн сүүлийн зураг таалагдав

    ер нь бол бүгд дажгүй болжээ
    цаг агаар нь бүрхэг болоод иймэрхүү бүүдгэр өнгөтэй гарсан юм шиг байна

    ReplyDelete
  2. Үүлэн чөлөөгөөр нар ганц ч удаа цухуйгаагүй өдөр байлаа. 2-р зураг фокус нь олигтой болоогүй.

    ReplyDelete
  3. зургууд таалагдлаа...

    ReplyDelete
  4. Ямар гоё авсийн бэ. Ямар камераар авсийн?

    ReplyDelete
  5. Хоосонлог Бурхан, баярлалөө.

    Канон 1000Д гэдэг аппаратаар авсымөө.

    ReplyDelete