Monday, March 21, 2011

Энэ хавар их урт болж байх шиг. Эсвэл энэ гамшгийн байдлаас болоод тэгж санагдаж байгаа байх.
3 сарын 11-д компьютэр дээр ажлаа хийгээд сууж байтал байшин барилгын хана бага зэрэг чичигнэж эхэллээ. 4 хоногийн өмнө нилээд хүчтэй газар хөдөлсөн байсан болохоор нээх тоохгүй байтал хэрэг бишдээд бүүр хүчтэй савлаж чичирхийлж эхэллээ. Согтуу хүн шиг гуйвж дайвсаар коридорт гартал бөөн тоос шороо бужигнаад хажуу хавийн хүмс шкафнуудаа түшчихсэн зогсож байх юм. Намдах шинжгүй болохоор нь ажлынхантайгаа шат руу зүглэлээ.


Гадаа бараг 2 цаг шахуу зогсож байж эргэж өрөөндөө орж ирэхэд нэг шкаф нурсан, хэдэн хоосон цаасан хайрцаг нурсан, бичиг сачиг баахан бужигнуулснаас бусад өрөөнүүдийг бодвол харин ч гайгүй байдалтай.
Ерөнхийд нь өрөөнүүдээ нэг шалгаад зарим нэг унаж эвдэрч болзошгүй зүйлсээ шалан дээр буулгаад дахин газар хөдөлж магадгүй гэсэн тул хувцсаа аваад бушуухан шиг сургуулиас явлоо.

Saturday, February 19, 2011

Ганц нэг хүүхэлдэйн кино

Ажил ихтэй завгүй байлаа ч завсраар нь толгойгоо сэргээж байх хэрэгтэй. Ингээд ойрын үед үзсэн хэдэн хүүхэлдэйн киногоо тэмдэглээд үлдээчихье.

Tuesday, February 15, 2011

Sharpens you up

Ойрын хэдэн өдөр нилээд ажил ихтэй зав муутай. Цайнд орсны дараагаар ажлын чадавхиа нэмэгдүүлчих санаатай фриск авч хүлхэв. Рэклам дээр нь оюун ухаан хурцалдаг гээд байдаг над лав үйлчлэхгүй нь. Хэзээ толгой цоорохыг хүлээж нэг нэгээр нь хүлхсээр бараг нэг хайрцгийг идчихлээ.

Нэгийг амандаа хийчээд дахиад жоохон хүлээе.

Sunday, February 6, 2011

Өвлийн зурагнууд

Цастай өвөл мөстэй өвөл
Цан хүүрэг татсан өвөл гэж...
Цас орж эхэлснээс хойш авсан зарим зурагнуудаа оруулая.

Saturday, February 5, 2011

Ойрд

Шинэ оны эхний ажлын өдөр гэж гарчиг тавиад л блогоороо шагайж амжсангүй.

Он гарсаар тун ч зав алга. Нэг л мэдэхэд бүтэн сар өнгөрөөд цагаан сар болчихсон байна.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.