Friday, April 8, 2011

Газар хөдлөв

Өчигдөр шөнө унтахын даваан дээр /23:32 - японы цагаар/ газар хөдлөв. Хөдлөх ч гэж 1 мин орчим савалж, 4-5 мин давалгаалав.  Яг л усан онгоцон дээр байгаа мэт.

Tuesday, March 29, 2011

Тагажо хот

Өчигдөр Мияги мужийн жижиг хот руу сайн дурын ажлаар яваад ирлээ. Далайн эргээс 4-5 км өолохоор арай ч 10 м-ээс дээш цунами орж ирээгүй. Далайн эрэгт ойр байрласнууд нь бараг байшин ч үлдээгүй, дан бетонон суурь л үлдсэн.

Wednesday, March 23, 2011

Ундны усны иод

Өнөөдрөөс аль болох крантны ус хэрэглэхээ болино. Учир нь Ямагата-н усанд цацраг идэвхт иод илрэв.
Хэвийн үедээ 300Бк/кг-аас бага байх ёстой, өчигдөр 3.9 байсан бна.

Радиацын байдал

4/14 suuliin 5 xonog usand ilersengui.

Monday, March 21, 2011

Ямагата дахь цацраг идэвхийн байдал

Black - Normal
Green - Hourly
Gray - Daily

Энэ хавар их урт болж байх шиг. Эсвэл энэ гамшгийн байдлаас болоод тэгж санагдаж байгаа байх.
3 сарын 11-д компьютэр дээр ажлаа хийгээд сууж байтал байшин барилгын хана бага зэрэг чичигнэж эхэллээ. 4 хоногийн өмнө нилээд хүчтэй газар хөдөлсөн байсан болохоор нээх тоохгүй байтал хэрэг бишдээд бүүр хүчтэй савлаж чичирхийлж эхэллээ. Согтуу хүн шиг гуйвж дайвсаар коридорт гартал бөөн тоос шороо бужигнаад хажуу хавийн хүмс шкафнуудаа түшчихсэн зогсож байх юм. Намдах шинжгүй болохоор нь ажлынхантайгаа шат руу зүглэлээ.


Гадаа бараг 2 цаг шахуу зогсож байж эргэж өрөөндөө орж ирэхэд нэг шкаф нурсан, хэдэн хоосон цаасан хайрцаг нурсан, бичиг сачиг баахан бужигнуулснаас бусад өрөөнүүдийг бодвол харин ч гайгүй байдалтай.
Ерөнхийд нь өрөөнүүдээ нэг шалгаад зарим нэг унаж эвдэрч болзошгүй зүйлсээ шалан дээр буулгаад дахин газар хөдөлж магадгүй гэсэн тул хувцсаа аваад бушуухан шиг сургуулиас явлоо.