Monday, May 31, 2010

Кино 2:1

Заримдаа энэ амралтын өдрүүд дэндүү урт ч юм шиг санагдах юм. Өмнө нь бол  амралтын өдрүүдээр дэлгүүр хэсэх гэр бүлийнхэнтэйгээ зугаалах, айл амьтнаар хэсэх гээд л өдөржин тэнээд ядарчихдаг, ажил амждаггүй байсан бол одоо цаг зав илүү гараад байдаг боллоо.
Шалтгаан нь ч бараг тодорхой л доо. Заа тэр яахав. Амралтын өдрүүдийг ажил дээрээ ажлаа хийнгээ кино үзэж өнгөрөөв. Энд би үзсэн 3 киноны талаар хальт бичье гэж бодлоо. Ирээдүйд энэ кинонуудыг дахин үзээд бодол санаа өөрчлөгдөж магадгүй ч яг одоо бодогдож байгаа зүйлээ бичлээ хөө.
1. 2012 http://www.imdb.com/title/tt1190080/
(Photo is from http://jollacarmen.wordpress.com/)
Дэлхийн сүйрэл байгалийн гамшгийн тухай байдаг л америк кино.  Мэдээж эффект энэ тэр бол саак. Утга санаа нь яах уу дээ Христийн үлгэрийг санагдуулам, нөгөө усан галав юүлээд том завь бүтээж ан амьтад хүмсийг авардаг шиг.  Дэлхийн 46 орны дарга нар, баяачууд нийлж томхон шиг усан онгоц бүтээнэ дээ. Хөөрхий манай улс тэрэнд хамрагдаагүй байхоо, ер дурдагдаагүй байх. Заа тэгээд америкийн баатарлаг ерөнхийлөгч 6 тэрбум хүний хамт усанд үйж үхнээ. Гэснээс ерөнхийлөгч нь хар арьстан, арай Обама-г тэгж хөгшрүүлээгүй байлтай, эсүүл 2012 онд дараагийн ерөнхийлөгч нь бас хар арьстан байх болов уу. За тэрийг хэн мэдлээ маний хэрэг биш...
Энэ киноны тухай дүгнэвэл ямар ч байсан урт настай кино бишээ. Учир нь 2012 он ойртож бна хэрвээ тэр үед ямар нэг юм тохиолдохгүй бол шууд л хогийн цэг рүү ачигдах байх даа.  Заа ямар нэг юм болсон ч урт наслахгүй, тэр үед юун кино үзэхтэй манатай байх бизээ. 
Киноны алдаа бол харин ёстой мянга түм юмаа. Галав юүлэхээс өмнөхөн л Лондонгий Олимп болох эсэх нь эргэлзээтэй гэж байх юм. Энэ нь уг нь зун хавьаа байх, гэтэл 12 сарын 9-д галав юүлж байх юм. Бүхэл бүтэн хагас жил шахуу газар хөдлөөд л зовоосон болж таарчийна уу? Гэтэл Америкаас Хятад хүртэл энэ хугацаанд нислээ гэж үү?  Гол дүрийн залуу яаж хэдхэн цагийн дотор Америкийн бараг зүүн эргин Шар чулуутын цэцэрлэгээс баруун эргийн Лос анжэлэс хүртэлх 1000км-г туулав?  Мөсөн уул мөргөөд эвдэрдэггүй усан онгоц хийж байхаар сансрын хөлөг хийхгүй яасын бол? Дэлхийн бүх холбоо тасраад байхад гол дүрийн залуу яаж найзтайгаа холбоо барьж байсан болж байнаа? Хамгийн сүүлд л хиймэл дагуултай холбоо тогтоож чадлаа гэж байсан... гэх мэтээр их урт үргэлжлэх болтой.  Ер нь бол хүмсийн сэтгэл санаа дээр тоглож өргөн цар хүрээтэй хийх гээд алдааны цуглуулга хийсэн аягүй муу кино байнаа гэж...

2. Балинтийны өдөр. http://www.imdb.com/title/tt0817230/

Бас нэг муу кино. Ганц 2 гайгүй жүжигчнийг эс тооцуул нөгөө Англи киноны түүхий хуулбар, жүжигчид нь хиймэл, ядруухан утга санаа, ямар ч сэтгэл хөдөлгөх зүйлгүй, өрнөл төгсгөл, холбоос тааруухан ер нь үзэхгүй байхад буруутахгүй. Балинтийны өдрийг далимдуулж мөнгө олох гэсэн бодолтой рэнталын хог бна лээ.  Энэнд орвол 2012 нь ядаж дуу шуу ихтэй, сүртэймдаа.
Үйл явдал нь бүтэлгүй дурласан цэцэгчин залуу, найз залуугаа гэр бүлгүй гэж андуурч явсан багш эмэгтэй, багшдаа дурласан банди,  насан туршда итгэж явсан эмгэндээ хууртагдсанаа мэдсэн өвгөн, анхны шөнө эсүүл өдөр нь ч юмуу бүтэлгүйтсэн бандийн асрагч охин,  багш хүүхний найз бүсгүй нь балинтийны өдрийг үзэн ядагч, учир нь үргэлж хаягддагаас байх, бас утсаар сэкс хийдэг хүүхэн түүний найз залуу, хоорондын харилцаа нь нэг л таалагдаагүй, жүжиглэлт муугийх биздээ.  Заа ер нь гайгүй гээд хэлчих хүн тун ховор бна даа. Жулия Робэртс-н дүр бас л сайн тодорч гарсангүй. Гоё кино болсон байх гэж бодож үзсэнээс ч болсон уу сэтгэлд хүосэнгүйээ.

3. Нинжа алуурчин. http://www.imdb.com/title/tt1186367/
Арай гэгээлэг боловч бас л үхэл үнэртүүлсэн кино. Тун дажгүй эхэлж байтал гэнэт Герман мөрдөгч гараад ирсэн, юу болсныг мэдэхгүй, бодвол холбож байсан нэг хэсгийг нь хассан болтоймаа. Гол дүрийн солонгос жүжигчин дажгүйэ. Товч үйл явдлаас нь ярьвал хэдэн зууны турш нууцаар оргин тогтнож ирсэн нинжа-н алуурчдын бүлгэм байдаг бөгөөд хүнд хэцүү сорилтоор нинжа алуурчин болдог. Гол дүр Рэйн багаасаа өнчин өрөөсөн байсан бөгөөд энэ бүлэгт орсноор нинжа-н эрдэм заалгаж суралцах боловч хайртай охины нөлөөгөөр багштайгаа тэрслэн зугатах бөгөөд багш нь урвагчийг алуулахаар нинжа нараа явуулдаг. Ингээд амьд үлдэх тэмцэл эхэлдэг. Ер нь нэг үзэхэд тун гэмгүй.

6 comments:

  1. балиар муу кинонууд газрын гаваар ороосой тэ :р

    чи тэхдээ киноны тухай базаад гоё товчхон тайлбарлачих юмаа. ингэж сурах сан.

    ReplyDelete
  2. Хэхэ, миний тайлбарлах гэж юу байхав. Архаг блогчидын хажууд ичмээр дамшиг гэдэг шиг.

    Итгэл найдвар тавьж хүсэн хүлээж үзсэн болохоор сэтгэлд хүрээгүй байх. Би ч Аватар шиг кино үзэх гээд л сэтгэл догдолж байж үзсэн юм болохоор тэр байхдаа.

    ReplyDelete
  3. вааая бас лаг ай :р..би тэр 2-ийг үзий гэж көөмөн их бодсийшт.коно сонгуулиар сонгогдчоосой гэж көөмөн их хүлээсэн чэннн шоол домбоо коно сонгогдоод үзэж чадаагүй :р

    ReplyDelete
  4. yun konoonii songolt? ninja assasin ni dajgui yum bilee.

    ReplyDelete
  5. коно сунгууль гэж байдышт манай энд..үнэн сааккк сонгоо сонгоо явчийштээ гишүүдээ сонгожуугаам шиг..сайн тал нь нэг хүн хэдэн ч удаа саналаа өгж болох байх би үзээгүүлд хайран нэгж гэж бодоод хаха

    ReplyDelete