Monday, May 31, 2010

Хятад Ромео Жульетте

Өнгөрсөн долоо хоногт үзсэн бас нэгэн кино бол Баттэрфлай Лаверс. http://www.imdb.com/title/tt1310656/


Бага байхын Кунгфутэй кинонд нугасгүй байсан болохоор сонирхож үзсэн юмаа. Үйл явдал хятдын нэгэн муж, уулын сүмд болно. Олон хүүхэдтэй айлын ганц охин Zhu Yingtai эрэгтэй болж хувцаслан уулын сүмд очиж зэвсгийн эрдэм суралцахаар явна. Тэнд нэгэн залуутай танилцаж хайр сэтгэлтэй болсон ч хайр дурлал нь бүтэлгүйтэж хайргүй хүнтэйгээ хүчээр суух болзол тулгардаг гэх мэт хайр дурлалын гурвалжингийн тухай гарнаа. Миний гол хэлэхгэсэн зүйл бол энэ кино нь хятадын эртний домгоос сэдэвлэсэн гэх бөгөөд төсгөлийн үйл явдал ньЩекспирийн Ромео Жульеттатай дэндүү адилхан санагдаад байгаам. Тухайлбал, Киноны төгсгөлд хүүхэн хуримын өдрөө үхсэн юм шигболгоод 3 өдрийн дараа сэргээдэг яст мэлхийн бэлдмэл ууна. Гэтэл Залуу хайртай бүсгүйгээ унтсаныг мэдэлгүй амиа хорлосон гэж итгээд амь өрссөн тулаанд орж хүүхний биеийг аваад явдаг ч шархаа даалгүй өнгөрдөг. Яг үхэж байх тэр мөчид нь хүүхэн сэргэх боловч хайртай хүнтэйгээ хамт үхэхээр шийднэ. Гал халуун хайр дурлалын тухай кино үзэх хүсэлтэй бол үзэхэд зүгээр...

Гэтэл энэ кино хийсэн домгоо Хятадууд бүр 2004 оноос ЮНЕСКО-н дэлхийн өвд бүртгүүлэхээр өргөдөл өгсөн байгаа юм. http://www.newsgd.com/culture/life/200406140042.htm Манай хөөмий, морин хуурын хувь заяатай ихээхэн төстэй үйлдэл Щекспирийн зохиолд явагдаад байх шиг хар төрөөд байгаам даа. Арай л улаан цайм юмаа. Энэ хятадууд ер нь аль өнгөтэй өөдтэйг минийх, манайх гэж булаацалддаг болоод байна даа. Ирээдүйд бидний үр хүүхдүүд нэг зохиолч гар нэг хятад өвгөнөөс домог сонсоод тэрүүгээрээ алдартай жүжиг хийсэн нь Ромэо Жульетта юм гэнэ билээ гэж ярьж суух бий дээ.  Аа ер нь нээрэн тэгсэн ч юм болов уу хэн мэдхэв, хэхэхэ. Ийм л байна даа.

No comments:

Post a Comment