Monday, May 31, 2010

ТВ-н мэдээ ба Бухимдал

Зиак өнөөдөр хоолоо хийж идчихээд Жастин ТВ-н ачаар Монгол ТВ үзвээ. Ойрын үед хүүхдийн баяр болох гээд Монголд ид бужигнаж байгаа гэж бодлоо л доо.
Асаагаад суутал мэдээ эхэлж бна. Олзуурхсан гэж. Монголын мэдээ сонсчий гээд... Гэтэл мэдээ сонсох гэсэн биш хамаг нээрвээ барж дууслаа.

Эхлэл нь янзтай: Та бүхэнд мэдээ танилцуулъя
цаашаа нэг л биш боло явчлаа.
3, 4-р хорооллын гутлын дэлгүүрт хүүхэд багачууддаа зориулан... - Мэдээний завсар рэклаам эхэллээ гэж бодтол биш юмаа, Доор нь мэдээ гээд томоор биччихжээ.
Чансаа дэлгүүр салам хямдарлаа л гэнэ.
Ямар нэг үсний салоноос дэлхийд ганц үсний будаг зарж бна. Дэлхийд ховорхон ноутбүүк...
гээд л баахан ярьж ярьж байснаа та бүхэнд бизнэс мэдээ танилцуулъя гэв. Хэрэв өмнө зарна барина гээд байсан бүхэн бизнэс мэдээ биш бол би чинь тэгээд өмнө нь юу сонсож байсан болж таарчийнаа?  гээд бодтол
Галбиржуулан тураах цай Оюу төвөөс танилцуулъя Нуруу чангална, өгзөг өргөнө, бохирдол цэвэрлэнэ, арьс чангаруулна.
Үргэлжлээд наян реклам гарлаа. Шинэ өглөө брэндийн дэлгүүрийн рэклаам, СББ-н нууцлаг реклаам, Мобикомоос өхөөрдөм дүү нартаа барьж буй бэлэг, мөхөөлдөс, пиццаны рэклаам, УБ Их дэлгүүрийн бэлэгтэй,  бонустай худалдаа ... Уг нь би чинь оройн мэдээ үзээд байгаа юм.  Ингэж рэклаам гарсаар гэнэтхэн цочтол та бүхэнд гадаад мэдээд танилцуулъя гэнээ. Монголд мэдээллээд байх юмгүй, зарах үрэх л юм байгаа болтой.  Энэ бүх рэклаамнууд нийтдээ 15 мин үргэлжилсэн гээд боддоо. Гэтэл энэ мэдээ гээч нь дууссаны дараа ч бүтэн 20 мин реклам гарлаа.
Зүгээр реклаамны ТВ юм биш үү. Цаг үрсэн, мөнгөний нэвтрүүлэг хэнд юунд хэрэгтэй юм бэ? Уг нь сонирхолтой нэвтрүүлгийн завсар реклам явуулж ашиг олдог болохоос реклам дундуур нэвтрүүлэг явуулбал эцэстээ тэр нэвтрүүлгийг хэн ч үзэхгүй, рэклам цацсаны ашиг ч байхгүй. Бас л нэг мөнгө олох арга юм байх даа. Миний хувьд бусад ТВ-үүдийг нь үзэхээс үнэндээ айж бна, залхаж бна.

2 comments:

  1. тэгдий..би тийм л сайхан газар амьдирчийн нтр кк :р

    ReplyDelete
  2. uzlee xarlaa bayaslaa, tiim saixan gazar bdiin bna.

    ReplyDelete