Friday, June 4, 2010

Up

Up -


Пиксарын бүтээсэн бас нэгэн хөөрхөн анимэйшн. Гол утга санаа нь 78 настай Фредриксон ба түүний талийгаач эхнэрийн хүсэл мөрөөдөл нь Өмнөд Америкийн онгон зэрлэг байгальд өндрөөс унах хүрхээний хажууд байшин барьж түүндээ амьдрах байлаа.  Тэдэнд хамтдаа өнгөрүүлсэн 70 жилийн хугацаанд даанч боломж гардаггүй бөгөөд асрамжийн газарт зайлшгүй очих болсон шалтгааны улмаас Фредриксон агаарын бөмбөлгүүдийн тусламжтай байшингаа зөөхөөр шийднэ. Аялалд уг нь ганцаараа явсан гэж бодож байсан ч адал явдлыг эрэлхийлэгч Рассэл хүү санамсаргүйгээр түүнтэй нэгдсэн байлаа. Хэдийгээр олон адал явдлыг даван туулж байшингаа хүрхээний хажууд аваачсан ч түүний өмнө дараагийн зорилт тулгардаг. Киноны гол утга санаа нь амьдралд хүсэл мөрөөдөл чухал хөдөлгөгч хүч, хүн зорьсондоо хүрэхийн тулд насан турш тэмцэх хэрэгтэй, мөн хэрэв чи нэгэнт хүсэл мөрөөдлөө биелүүлсэн бол бусдад хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд нь туслах ёстой.
Дараа заавал үзэх байх. Охинтойгоо, хүүгээ том болохоор нь хамт  үзнээ.

3 comments:

  1. хөөрхөн кину гэж сонссон
    чи хаанаас үзэв? урждар нэг франц хүүхдийн кино үзэх гэж эхлүүлээд онц биш санагдаад больцон. Энийг олж үзий байз...

    ReplyDelete
  2. hi Jambaldorj

    asuultiin jamba mun gej naidjiina...Up хөөрхөн кино байнлээ...манай хүү бас дуртай...

    ReplyDelete
  3. o_O үүүүү одоо л үзжаагаамуу гсн :р..тэнэг хөөрхөн тэ эхний хэсэг бол бүрр күүл

    soulmate надаа байгаа шүү авуул аваарай :р

    ReplyDelete