Saturday, November 20, 2010

Өглөө эртлэн...


Би ер нь унтамхай талдаа. Өглөө 8-н үед нойрноос сэрж, 9 гээд сургуульдаа ирдэг. Ганц хагас сайнд эрт босож өглөө нар мандахыг харчихья, бас эрт босвол нэгийг үзнэ гэдэг дээ гэж бодоод өнөөдөр эртлэн босвоо. Юмыг яаж мэдэх үү дахиад өглөө эрт босох тавилан таараа ч билүү гүй ч үү. Боссон ч зураг авч амжаа ч билүү гүй ч билүү.

 Өглөөний цайгаа уухгүй бол болохгүй. Уг нь  түргэн хоол биенд муу. Гэхдээ нэг өглөө идчихэд яав л гэж...

Цайгаа уучихаад гарахад нар мандах гэж байлаа.



Нар мандаав.
Өмнөх зургаас бага зэрэг зүүн тийшээ...
Уур манан үүсч эхэлж байна.
Эсрэг талд нь... Голын хөндийгөөр аль эрт өтгөн манан үүсчээд наашилж байна.

Манан үүсэх шалтгаан нь энэ байжээ. Шөнө тогтсон цан өглөөн наранд хайлж ууршиж эхлэв.
 Намрын өнгө нэг иймэрхүү.
Манан будан дундах өглөөний ой.

 Голын эргээр...


Сайн харвал багваахай цэцэг дээр тогтсон цан хайлж дусал үүсгэсэн байгаа.
Тайлбаргүйээ



Шатны бариул. 2 талын намхан нь хүүхдэд зориулсан бариул, голынх нь том хүнийх.

Гэрийн зүг.
Ямар ч байсан өглөө эрт бослоо. Нэг өглөөг ч гэсэн үр дүнтэй өнгөрүүлэв. Зураг авангаа баахан алхаж өглөөний дасгал хийчихлээ.

7 comments:

  1. awwww laitai goyo zuragnuud bna

    ReplyDelete
  2. bi bas har ert bosj zaisan garsan,,jam shig iim nice nice zurag bol daraagui ee gsn haha :D

    ReplyDelete
  3. Чиний блог руу нэвтрэх эрхийг ямар хүнд өгдгийн болдоо?

    ReplyDelete
  4. бичигч өөрөө л нэвтэрдийн :D..гэснээс над энэ эрсээнт комментнии код хэрэгтэй байнаа..минийх ажилхаа больчиж..коофии бургэр чэнн гоё харагджиин..гэхдээ би сая кибаб идцэн л дэ гсн :р

    ReplyDelete
  5. Янзын гоё гоё зурагнууд дарсан байна. Хамгийн гол нь эрт босно доо гэж өөртэйгээ тохиролцож чадсан байнашд.
    Энэ хамаг үзэсгэлэн гоог үзэж, харж мэдрэхийн тулд эрт босолгүй яахав...

    ReplyDelete
  6. тасарчжээ
    нэг л юм өөрчлөгдсөн байна даа
    зурагнууд үнээр гоё болсон байна :)

    ReplyDelete
  7. Навчаа, Баярлалоо. дуртай зүйлдээ өөрийгөө ялан дийлэх харин ч гайгүйн бна. Хэхэ

    Сөүл, өөрчлөлт байхгүйээ. хэвэндээ. ккк

    ReplyDelete