Амралтын өдрийг үрэн таран хийх шилдэг арга бол дэмий тэнэх. Өнөөдөр Тохоку бүсэд алдартай ариун газар болох Уулын сүм /
Yamadera/ явлаа. Энэ сүм нь МЭ-ий 860 онд мөргөлч Эннин үүсгэн байгуулсан юм билээ.
Уг нь би сүм хийд нээх үзэх сонирхол байхгүй ч байгалийн үзэсгэлэнгээр Ямагата мужийн бахархал гээд энд тэндгүй бичсэн тул үзье гэж бодлоо.
 |
Уулын сүмийн газрын зураг. Баруун доод булангаас
гараад зүүн дээшээхүртэл "Z" үсгийн хэлбэртэй
замаар явах юм байна. |
 |
Газрын зураг дээр 1 дугаартай эхлэх цэг. Дээшээ
гарахад 300иэн төлнө. |
 |
1015 шат гишгүүр дамжиж байж оройд нь гардаг
гэнэ лээ. Би тоолж үзээгүйэ. |
 |
Хэдэн жилийн настай нь ч бүүмэд иймэрхүү
бүдүүн мод зөндөө. |
 |
| Хадны тогтоц нь бас сонин юм билээ. |
 |
Хадан дээр барьсан сүм. Энэний цаана хэдэн шат
яваад оройд нь хүрнэ. |
 |
| Уулын орой дээрээс... |
 |
| Ямадэра нь олон жижиг сүмээс тогтсон юм байна лээ. |
 |
| Эсрэг талын уулын бэл. |
 |
| Орой дээр. Жуулчдад зориулсан тавцан. |
 |
Хамгин цаана байрлах сүм харагдаж байна. Энд
хүрчээд эргээд буулаа. Зураг аваад аажуу
тайван гарахад цаг орчим явсан. Уг нь тийм ч
өндөргүйн билээ. |
 |
| 4 өнгөрөөгөөд бүрэнхий болж байна даа |
 |
Уулнаас галт т эрэгний буудал хүртэл борооны
шүхэрт тээгдэж ирсэн навч. |
 |
| Харих цаг боллоо. Ямадэра галт тэрэгний буудал. |
зурагны тайлбараа яасан гоё цэгцтэй хийдэг болоо вэ... күүүл...
ReplyDeleteзурагнууд гоё болжээ. Бүрхэг бүүдгэр уур амьсгал...Дээр үеийн япон кинон дээр гардаг шиг л харагдаж байна.
Тэр шилэнд наалдсан ганц навч, борооны дусал нтр бол үнэн гоёооо. Би иймэрхүү усан дусалтай зурганд дуртай.
Нэг хоёр очиж үзвэл сонирхолтой газар бна лээ. Зарим газраа сүнстэй болов уу гэмээр ... Сүнстэй зурагнуудаа хүн айлгачих байх гээд тавьсангүй.
ReplyDeleteсүнс бол баталгаатай байгаа гэж боджийно...
ReplyDeleteХамгийн хойд талын сүмд зураг авахыг хориглосон байсан, аягүй бол сүнс элбэг байдаг байх. Флаш гялалзуулахад цочиж сандраачих биз...
ReplyDeleteSaihan zurguud bn. Shuherend naaldsan navch yostoi goy. Ireh havar neg sakuran delbee avaarai za :D
ReplyDeleteTnx. Tegnee. Minii nodnin avch baisan doorxi linkend bgaa. goyo boloogui l dee.
ReplyDeletehttp://jambaldorj.blogspot.com/2010/04/blog-post_25.html
Ene nodningiinx ni yum bna.
ReplyDeletehttp://1.bp.blogspot.com/_peVPKRGh740/Szuc-Zo6IGI/AAAAAAAAAck/n3BLQbJxfXE/s1600-h/Hanami+037.jpg
Uzlee. Goy avsan bn. Shuherend naaldsan gants shirheg sakuran delbee gesiimaa :D Zahialga ugluu shuu :D
ReplyDeleteoko.
ReplyDelete