Олон жил тэмдэглэн өнгөрүүлээгүй Монгол шинэ жил, Оргилуун дарс, чихэр жимс, аав ээжийн гарын хоолнууд.
Гэр бүлээрээ хоёр гэрт очиж хоол унд эргүүлж явсаар он гарахаас 10 минутын өмнө гэртээ орж ирлээ. Гэрийн цонхоор салют буудахыг харж шампаанскаа шимэнгээ, тоорт идэж, олон сувгаар гарах шинэ жилийн мэндчилгээ бүрийг өөртөө нааж үзэж суух нь үгээр хэлэхийн аргагүй гэх нь юу юм ямар ч байсан сайхан л байлаа. Он гарсан хойно аав ээж зарим ах дүүс манайхаар айлчлан ирлээ. Шинэ жилээр нөгөө л төмсний салатаа хийсэн. Орой нь харин ажил орж компьютерээ авчирч тэмдэглэл бичиж байна.
Он солигдох мөчид Элбэгээгийн хэлсэн үгийг сонсов. Хэдийгээр хошгоруулахадаа сайн, шоу менежер гэж боддог ч өмнөх нөхдүүдээс түүнээс илүү гарч ерөнхийлөн хамаатуулсан хүн үгүй тул илүү сайн ажиллаарай гэж магтая. Битий давраарай.
Ирэх жилдээ өмнөх жилүүдэд хүсч байсантай адил гэр бүлээрээ эрүүл энх, өвчин зовлонгүй, аз жаргалтай байгаасай. 2014 оны резолюшныг сайн бодоод л байна. Ойрын хугацаанд төлөвлөнө гэж бодож байна.
өнгөрсөн оныг дүгнэв. Энэ жилийн плааныг бас ойрын хугацаанд бичнээ.
ReplyDelete