Thursday, January 2, 2014

Зорилго зорилтууд 2014 онд...

2014 оны төлөвлөгөө гаргах хүндтэй үүргийг энэ өдөр өөртөө үүрүүлэв. Өө р зүйл д сатаархагүйгээр.


Том төлөвлөгөө:
- Монголын АУ-ыг хөгжүүлэх
- Дэлхийн АУ-ны хөгжилд хувь нэмрээ оруулах
- АНУ болон хойт Солонгосын асуудлыг шийдвэрлэх
- Японы цацраг идэвхийг арилгая, эдийн засгийн хувьд дэмжин тэтгэе.
- Израйль Палестины асуудлыг эвийн гэрээгээр зохицуулая.
-  Бусад  глобаль асуудлууд. /Озоны давхар, хойт туйлын мөс хайлах/-ыг шийдвэрлэх гэх мэт.

Жижиг төлөвлөгөөнд орохоос өмнө өнгөрсөн жилийн ажлаа дүгнэвэл:
- Олон жил явсны эцэст хүмүүсийн наана цаана орж байж төгсөв.
- Эхний хагаст Японы ажилчин ангийн амьдралыг үзэв. Бас ч үгүй хэдэн хүн даргалж ажиллав.
- Монголд ирж төвхнөв. 100 айл 100 явсан.
- Говь явж үзэв. Санасныг бодоход амьдарч болохоор сайхан нутаг байна лээ.
- Олон жил дотроо бодож байсан багшилж үзэхсэн гэдэг хүслээ биелүүлж явна. Оюутнуудад мэддэг чаддагаа бүгдийг нь өгөхсөн гэж бодох юм.
- 9 сараас хойш 12 сар дуустал охиноо хичээлд нь хүргэж өгч авав. Би нэгдүгээр ангид юу боддог байсан билээ гэж бодлоо, нийгмийн амьдралд хөл тавьж буй өөдөсхөн охиноо л өдөр бүр харж өмнө нь ийм байсан байхдаа гэж мэдэрч байна.
- Монголд наадам, шинэ жил, олон жижиг төрсөн өдрүүдийг тэмдэглэв. Баяраар баярлаж цэнгэж чаддаг хүмүүс бол Монголчууд билээ. Туйлширдаг, ажил завхруулдаг сөрөг талтай ч эерэг тал нь илүү их.
- Шинэ хамт олон дунд орж ажиллав. Бас л шинэ мэдрэмж. Зовинол түгшүүр, тайвшрал, гайхшрал гэх мэтээр... Ер нь амьдрал баялаг байжийж л сонирхолтой. Монгол аягүй хэцүү, олон зовлонтой. Гэхдээ гоё, би дуртай /Араагү ахын хэлдгээр хэлж эрхий хуруугаа гозойлгов/.
-

Жижиг төлөвлөгөө:
-  Судалгааны 2 өгүүлэл гадаад дотоодын сэтгүүлд нийтлүүлэх. Үр дүнд шаардлагатай, ирээдүйд хэрэгтэй.
- Судалгааны ажлын гайхалтай санаа 20-ийг олох. 20-иосоо 2-ыг нь хэрэгжүүлэхэд л амьдрал асар хялбарших нь.
- 1 удаа гадаадад хуралд сууж илтгэл тавих. Заримдаа рефреш хэрэгтэй.
- 1 удаа гадаадын семинарт оролцох. Санаа нь зугаалах гэсэн үг.
- Гадаадын судлаачидтай холбоо тогтоох. Өмнө ажиллаж байсан хүмүүстэй сайн нөхдийн холбоо тогтоох, Монголд урих.
- Гарааштай болох. Машаанаа харахаар заримдаа өрөвдөхийн.
- Зуслангийн газартай болох. Хүүхдүүдээ чийрэгжүүлэх тал дээр анхаарах шаардлагатай байна.
- Байрны зээлэнд орох. Ирээдүйн хөрөнгө...
- Аль болох биелэх боломжтой олон төсөл бичих. Толгойд эргэлдэж байгаа хэдийгээ цаасан дээр эргэлтэнд оруулах.
- Гэр бүлээрээ хөдөө явж амрах. Хөвсгөл Архангай. Өвөрхангай явж үзмээр. Тэрний дараа жил зүүн бүсээр довтолгоно.
- Санхүүгийн хоёрдогч үүсвэртэй болох.

Энэ жилийн төгсгөлд өнгөрсөн 3 жилийн мөн үеийхтэй харьцуулшгүй аз жаргалтай байлаа. Юуны өмнө аливаа ажил хэргийг хэзээ ч чи ганцаар бүтээнэ гэж байхгүй, ямар ч хэмжээгээр бай бусдын тус заавал шаардлагатай байдаг. Иймд хүссэн ч эс хүссэн ч багаар ажиллах чадвартай болох, бусдын итгэлийг алдахгүй байх нь энэ жилийн зорилт байх болно. Миний ард түмэн, эх дэлхийн иргэд амар жимэр аж төрөх болтугай. Анагаах ухаан, тэр дундаа молекул биологит суурилсан анагаах ухаан хөгжих болтугай. Ирэх жил үүнийг шийдэхээр элдэв асуудал дэвшүүлнэ, би чадна, бүтээнэ.


1 comment:

  1. - Санхүүгийн хоёрдогч үүсвэртэй болох.
    - Санхүүгийн хоёрдогч үүсвэртэй болох.
    - Санхүүгийн хоёрдогч үүсвэртэй болох.
    - Санхүүгийн хоёрдогч үүсвэртэй болох.
    - Санхүүгийн хоёрдогч үүсвэртэй болох.
    - Санхүүгийн хоёрдогч үүсвэртэй болох.

    одоогоор хамгийн их бодож байгаа юм.

    чиний зорилтууд гоё бнаа. Рагу шиг хэлэв.
    Амжилт хүсий анд минь.
    Би өөрийнхийгөө бодсоор л.

    ReplyDelete